Х.ОЮУНБОЛД
“Алибаба” судалгааны группын салбарын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийнхэн станфордын их сургуулийн уншсанаа ойлгох шалгалтад хүнээс илүү өндөр оноо авсан гүн гүнзгий мэдлэг суулгасан системд суурилуулсан хиймэл оюун ухааныг бүтээжээ. Энэ компани гаргасан мэдэгдэлдээ “анх удаа хиймэл оюун ухаантай машин хүний мэдлэгийг шалгасан шалгалтад давж гарлаа” гэсэн байна. Станфордын их сургуулийн энэ шалгалт нь 100 мянган асуулт, 500 бүлэгтэй википедиа нэвтэрхий толь бичигт суурилсан хариултаас бүрддэг ажээ. Энэ сарын 11-нд “алибаба” компанийн бүтээсэн ухаалаг оюун ухаан нь асуусан хариулт бүрт зөв хариулж, хүнийг хол орхиж түрүүлсэн байна. Хиймэл оюун ухаан нь шаталсан хэлбэрийн сүлжээг ашиглаж өгүүллэг, өгүүлбэр уншиж, үгийг асуултын дагуу тохирох өгүүлбэрт нь байрлуулж чадах ажээ.
Энэ хиймэл оюун ухааныг музейн тайлбарлагч, үйлчилгээний ажилтан, өвчтөнд эмчийн зөвлөгөө өгөхөд ашиглаж болно гэж “алибаба” компанийн мэргэжилтэн луо си үзэж байгаа юм.
Мөн фэйсбүүк хаагдах нь гэсэн мэдээлэл тарлаа. Энэ талаар дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй фэйсбүүкийг үүсгэн байгуулагч марк цукерберг энэ сарын 19-нд нүүр хуудсаараа дамжуулан “2018 онд бид нийгмийн сүлжээгээ улам боловсронгуй болгоход анхаарлаа хандуулна. Өнөөдөр дэлхий дахинд дуулиан хөөсөн, ташаа, нэг талыг барьсан мэдээлэл гарах нь ихэслээ. Сүлжээгээр ийм мэдээллүүд өмнөхөөсөө илүү хурдтайгаар тархдаг болсон байна. Үүнтэй тэмцэхийн тулд фэйсбүүкт тавих хÿналтаа чангатгахыг зорьж байна. Бид мэдээллийг эх сурвалжаар нь эрэмбэлж, баттай эх сурвалжийн найдвартай мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх арга хэмжээг авах болно. Хэрэглэгчдэд цөөн ч гэсэн баттай, мэдээлэл сайтай мэдээ хүргэхийг би багийнхандаа даалгасан” гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин