Ц.МЯГМАРБАЯР
Азийн хөгжлийн банкнаас хувийн салбарт олгодог санхүүгийн бүтээгдэхүүн болоод санхүүжилтийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэлийг эрчимжүүлэхэд хамтарч ажиллах зорилгоор өчигдөр хувийн хэвшилийнхэнтэй уулзалт зохион байгуулав. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшлийн салбар хариуцсан захирал Мишель Барроугаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ямар чиглэлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр зорьж байна вэ?
-Хөдөө аж ахуй боловсруулах салбараас эхлээд хувийн хэвшлийн эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний алдагдалыг бууруулах, сэргээдэх эрчим хүч гэх мэт агаарын болон хөрсний бохирдолыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох өргөн боломжтой. Мөн банк санхүүгийн салбар, ипотекийн зээлийг дэмжих, жижиг дунд үйлдвэрийн болон бичил бизнест тэргүүлэх чиглэлд санхүүжилт олгоно. Монголын банк санхүүгийн салбарт хэд хэдэн байгуулагатай хамтарч ажилласаар ирсэн. Үүнийг үргэлжлүүлэх сонирхолтой байна. Сайн бизнес төсөл, төлөвлөгөө харуулах талуудыг хайж байна. Би Монголд анх удаа ирж байна. Айлчлалын гол зорилго бол өөрсдийгөө таниулах, ойлголтыг бэхжүүлэхэд чиглэж байна. Богино хугацаанд ирж буй ч их сонин, онцлог санаа олныг сонслоо.Цаашид бид Монгол дахь санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэсэн төсөөлөлтэй байна.
-Агаар, хөрсний бохирдолыг бууруулах ялангуяа ариун цэврийн бизнест зээл олгох боломж байна гэж та ярьлаа. Үүнийгээ тодруулна уу?
-Одоогоор гэр хороололд очиж үзээгүй байна. Очиж үзэхийг хүсч байна. Жорлонгийн зээлийн хувьд туршлага бий. Энэтхэгт жишээлбэл, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулж жорлонгийн зээлийг хөнгөлттэй хүүтэйтэйгээр олгож ариун цэврийн байгууламжийн сайжруулах боломж олгосон. Энэ жишгээр ажиллах санаа байна. Хүмүүстэй ярилцахад хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэсэн санааг дэвшүүлж байна. Маш сонирхолтой санагдаж байна.
-Ариун цэврийн байгууламжийн бизнес манайд бол шинэ. Энэ бизнесийг эхлүүлэхэд санхүүжилтэн дээр гацдаг?
-Банк санхүүгийн байгууллагын оролцоотой хэрэгжих байх. Урьд өмнөх туршлага байна. Яг зориулалтын санхүүжилтийг олгох нь илүү үр дүнтэй болов уу гэж харж байгаа. Бас нэг чухал чиглэл нь агаарын бохирдолыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, алдагдал бууруулах, халаалтын шийдлүүдийг нэвтрүүлэх төслүүдийг санхүүжүүлэх боломжтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин