Б.ОНОН

 

Юуны өмнө “Шинэ ши­вээ” хэмээх стратегийн ордын тухай судалж бай­хад харуусал төрж байс­ныг дурдъя. Мөнгө, эрх мэ­дэл, албан тушаал ний­лэ­хээрээ юуг ч, хааш нь ч хөдөлгөж чаддаг ажээ. Энэ тухай өгүүлсү.

 “ШИВЭЭ ОВОО” УУРХАЙ ЛИЦЕНЗНИЙХЭЭ 0.3 ХУВЬТАЙ Л ҮЛДЖЭЭ

Монгол Улсад страте­гийн ач холбогдол бүхий 15 орд байдаг хэмээн тэмдэг­лэ­жээ. Нарийн сухайт, Цагаан суварга, Багануур, Ши­вээ овоо, Төмөртэй,  Эр­дэнэт, Бүрэнхаан, Оюу­тол­гой ... гээд л хөвөрч байна. Тэдгээрийн нэг нь Шивээ овоогийн нүүрс­ний орд. Нөөцөөрөө Та­ван­толгойгоос илүү энэ ор­дыг анх 1957 онд ил­рүүл­сэн гэдэг.

1986-1988 онд улсын төсвийн хөрөн­гөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоон, стратегийн ор­дод бүртгэж байж. “Шивээ овоо” уур­хайг байгуулахад 67 сая ам.долларын зээл гадаа­даас авч байж, хө­рөн­гө оруулжээ. Таван­тол­гой 2.6 тэрбум тоннын нөөц­тэй гэгддэг бол Ши­вээ овоо­гийнх 2.7 тэрбум тонн ажээ.

Уг орд Өөхөн цагаан, Шинэ ус, Ногоон нуур гэсэн гурван хэсгээс бүрд­дэг. Нийт 29500 га газрыг хамардаг байна.

 “Шинэ шивээ” гэгч хувийн компани хуулийн цоорхой ашиглаж, Шивээ овоогийн ордын 80 гаруй хувь болох ашиглалтын 13311А, 13312А, 13313А тоот лицензүүдийг өөрийн болгож чадсан.

Ашигт малтмалын ту­хай хууль хэрэгжиж эхэл­сэн 1997 оны арванхоёр­дугаар сарын 3-нд Засгийн газрын 235 дугаар тогтоол гарав. Уг тогтоолоор нүүрс­ний 18 ордын лицен­зийг олгох асуудлыг шийд­вэрлэж, уурхайн нэрсийн жагсаалт, лицензийн ду­гаарыг баталж  өгсөн бай­даг аж. Энэ дагуу  төрийн өмчит “Шивээ овоо” ХК-ийн уурхайн тусгай зөв­шөөрлийг олгосон байна. Өөрөөр хэлбэл, “Шивээ овоогийн нүүрсний ордын 042 тоот лицензийг олго­сугай” гэсэн дээрх тогтоо­лоор 2.7 тэрбум тонн нөөц бүхий 29500 га газартай Шивээ овоогийн энэхүү стратегийн орд газарт тусгай зөвшөөрөл олгосон гэсэн үг.

Уг нь стратегийн ор­дын 51 хувь нь төрийн мэдэлд байна гэсэн хууль­тай. Гэтэл “Шивээ овоо” ХК тус орд газрын 0.3 хувь буюу 91 га-г тусгай зөв­шөөрлөөр эзэмшдэг.  Тө­рийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК 14.2 хувь буюу 4199 га, хувийн өмчит “Шинэ шивээ” ХХК 75.6 хувь буюу 22300 га талбайг “ямар нэг” аргаар эзэм­шиж, ашиглалт явуулж байна. Төрийн хувь 51 хувь байх тухай хууль ноц­той зөрчигдөж, “Шивээ овоо” болон “Эрдэнэс МГЛ” нийлээд дөнгөж 14.5 хувийг л ашиглах эрхтэй байна. Мөн “Шивээ овоо” уурхай нүүрс олборлолтоо тасалдуулахгүйн тулд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 200 га газрыг гэрээний үндсэн дээр төлбөртэй ашиглаж байгаа аж.

Ингэснээр өнөөдөр  “Шивээ овоо” ХК жилд 1.7 сая тонн нүүрс олбор­лон борлуулдаг. Монгол Улсын дотоодын хэрэг­цээний 28.3 хувийг ний­лүүл­дэг юм байна. Мөн Говьсүмбэр аймгийн төс­вийн 70 гаруй хувийг энэ уурхай бүрдүүлдэг. Нийт 500 гаруй ажиллагсадтай.

Манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 хувийг хангадаг IV цахил­гаан станцын 50 хувийг Шивээ овоогийн нүүрс­ний уурхай хангадаг ажээ.

Гэсэн ч Ашигт малтма­лын газрынхан “Шивээ овоо” ХК-ийн эзэмшлийн газрыг “Шинэ шивээ”-д өгснөөр өнгөрсөн жилүү­дэд ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн байна.

Шивээ овоогийн стра­те­гийн орд өнөөдөр ийм л дүр зурагтай ажиллаж байна.

 ЛУЙВРЫН “ШИНЭ ШИВЭЭ”- Г БАЙГУУЛСАН НЬ

 Түүх сөхвөл, 1997 онд Шивээ овоогийн уурхай албан ёсоор лицензээ ав­сан ч уурхайн санхүүгийн байдал хүнд, борлуулал­тын хэмжээ бага байсан зэргээс шалтгаалан ли­цен­зийн төлбөрийг буу­руулах зорилгоор бүх тал­байнхаа лицензийг ашиг­лахаар авч чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, дээрх байд­лаас үүдэн 29500 га газрын дөнгөж 91 га-г ашиглаж байв. 2005 оны нэгдүгээр сарын 14-нд талбайгаа өргөтгөн, дахин 150 га газарт зөвшөөрөл авахаар Ашигт малтмалын газарт хандтал, “Танайд өгөх талбай байхгүй. Тал­байг чинь тойруулаад өөр хүмүүс газрыг нь авчих­сан” гэсэн хариултыг өгч.

Судлаад үзтэл, 2004 оны есдүгээр сарын 3-наас арваннэгдүгээр са­рын 25-ны хооронд Ши­вээ овоогийн уурхайг тойр­сон газрыг хоёр хүний нэр дээр гаргачихсан бай­жээ. Уг газрыг авсан хү­мүүс мөн оныхоо арван­хоёрдугаар сарын 10-23-ны хооронд бүх лицензээ “Шинэ шивээ” нэртэй компанид шилжүүлчих­сэн байна. Тухайн үед “Шинэ шивээ” компа­нийн захирал нь н.Хүрэл­цоож гэдэг хүн байсан байна. Ийм явдал болсныг мэдсэн “Шивээ овоо” ком­панийн тэр үеийн удирд­лагууд хандаж болох бүх газарт асуудал тавьж хөөцөлджээ. УИХ, Зас­гийн газар, Үйлодвэр ху­далдааны яам, Төрийн өмчийн хороо, Улсын мэр­гэжлийн хяналтын газар зэрэгт 31 удаа хүсэлт, шаардлага тавьсан ч үр дүн гараагүй байна. Мөн Захиргааны шүүхэд удаа дараа хандсан ч, тус шүүх “Шинэ шивээ” ХХК-ийн лиценз хуулийн дагуу бай­на гэсэн шийдвэрийг гар­гасаар байв. Ингэж Захир­гааны шүүхийн гурван шат “Шивээ овоо”-г му­хар­дуулж авав. Энэ тухай Эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайван, “Ши­вээ овоо” ХК-ийн захирал Х.Балсандорж нар ярьдаг.

 ТӨР СТРАТЕГИЙН ОРДОО АВЧ ЧАДАХ УУ?

 Ийм асуулт өөрийн эрхгүй тавимаар болох юм, төрд. Шивээ овоогийн орд бусдын гарт орсныг өнөө­дөр мэдэж байгаа юм биш л дээ. Өчнөөн жил яриад эцэстээ Төрийн ордонд ороод, яриад авсан асуу­дал. Гэвч өнөөдөр хэвээрээ л байна.

Одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь Шивээ овоо­гийн ордын лиценз тойр­сон маргаантай асуудлаар асуулга тавьж, Эдийн зас­гийн байнгын хороогоор хэлэлцүүлж байв. Энэ үеэр мөн ч олон зүйл то­дорхой болов.

“Шинэ шивээ” гэгч хувийн компани хуулийн цоорхой ашиглаж, Шивээ овоогийн ордын 80 гаруй хувь болох ашиглалтын 13311А, 13312А, 13313А тоот лицензүүдийг өөрийн болгож чадсан. Ингэхдээ төрийн өмчит “Шивээ овоо” уурхайн ашиглал­тын хугацаа дууссан, нөөц­гүй болсон гэх мэт хуурамч баримт үйлдэн дээрх лицензүүдийг шил­жүүлэн авсан байж. Хам­гийн ноцтой нь энэхүү луйврын ард МАН-ын нө­лөө бүхий гишүүд байдаг нь бараг тодорхой болсон.

Тухайн үед УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Хууль зөрчсөн байна гэдэг нь хоёр, гурван зүйлээр нот­логдоод байна. 1997 оны арванхоёрдугаар сард Зас­гийн газар тогтоол гаргаж, төрийн мэдлийн уурхай­нууд өөрийн эзэмшилд байгаа лицензүүдийг бү­рэн эзэмшинэ гэж заасан байгаа. Гэтэл тэр тогтоо­лыг зөрчиж, Шивээ овоо­гийн ордын 80 гаруй ху­вийг “Шинэ шивээ” ком­пани авч, холбогдох эрх мэдэл бүхий түшмэдэд олгосон байгаа. Эцэстээ үнэн нь илрэхээс хойш олгосон хүмүүст нь ха­риуц­лага тооцож, уг ордыг төрийн мэдэлд авах ёстой” гэж байв. УИХ-ын ги­шүүн Д.Одхүү “Өмнө нь Тавантолгой, Эрдэнэт үйлд­вэрт ийм асуудал үүс­сэнийг шүүхийг оролцуу­лалгүйгээр төр шийдэж ирсэн. Ганц хувийн ком­панид төр ялаг­даад байгаа нь зорилготой үйлдэл биш үү. Лут луйвар үүний ард байна” хэмээж байсан. Эрхэм гишүүд зүгээр ч нэг ийм үг унагахгүй нь тодор­хой.

Энэ хурал олигтой үр дүнд хүрээгүй.

Мөн шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны есдүгээр сарын 5-нд Төрийн өмчийн хороо бо­лон “Шивээ овоо” ХК-ийн захиралтай уулзав. Энэ үеэр “Шивээ овоо” ХК өнгөрсөн жилд 2.4 тэрбум төгрөгийн алдаг­далтай ажилласнаа Ерөн­хий сайдад дуулгасан. Энэ нь “Шинэ шивээ” ХХК-д газраа алдсантай холбоо­той хэмээн Х.Балсандорж захирал тайлбарлав. Ерөн­хий сайд Н.Алтанхуяг энэ асуудлыг шүүхээр ший­дүүлж алдсан газраа бу­цааж авахыг Төрийн өм­чийн хороо болон уурхайн удирдлагад үүрэг болго­сон.

Тиймээс өнөөдөр энэ хэрэг хуулийн байгуулла­гаар шалгагдаж эхлэх нь тодорхой болсон гэсэн үг.

Шивээ овоогийн ор­дын үлдсэн нөөцийг ашиг­лах лицензийг “Шинэ ши­вээ”-д шилжүүлсэн нь анхнаасаа л луйврын шинж­тэй байжээ. Шат дамжлагатай, нарийн зо­хион байгуулалттай гэж хэлж болохоор.

 СТРАТЕГИЙН ОРДЫГ ХЭРХЭН ЛУЙВАРДАВ?!

 Уг асуудалд холбогддог эрхмүүд бол МАН-ын генсек асан, одоогийн УИХ-ын гишүүн У.Хүрэл­сүх, Үйлдвэр худалдааны дэд сайд асан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “Ши­нэ шивээ” ХХК-ийн захирал А.Эрдэнэбат, “Ши­вээ овоо” ХК-ийн захирал Х.Балсандорж нар юм. Энэ нь олон барим­таар нотлогддог ажээ.

Үргэлжлэл бий...