Ч.БҮЖИН
Хуучин Социалист орнуудаас зах зээл рүү шилжиж байгаа орнуудад дэмжлэг үзүүлэхээс гадна хоёр улсынхоорондох харилцааг хөгжүүлэх зорилгоор 1998 оноос яригдаж эхэлсэн Япон төвийн төсөл, 2002 оны 6 сарын 21-нд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус төвийн барилгыг барьснаар Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Төвийн нээлтэд Японы Ханхүү Акишиномия, Кико Гүнжийн хамторолцон лекц уншиж байсан нь саяхан мэт санагдавч, хэдийнээ 15 жилийг ардаа үджээ. Өнөөдөр Японтөв нь Дэлхийн 9 оронд үйл ажиллагаагаа явуулдаг ба Монгол Японы төв нь бизнесийн, хүний нөөцийгчадавхижуулан хөгжүүлэх, төсөл сургалтуудыг явуулсаар байгаа билээ. Мөн япон хэлний сургалт явуулахаас гадна, Монгол Япон хоёр орны хоорондох харилцааг хөгжүүлэх урлаг, соёлын арга хэмжээзэрэг гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ийнхүү 15 жилийнхээ ойтой золгож байгаа аж.
БИЗНЕСИЙН СУРГАЛТААРААСАЛБАРТАА ХҮЛЭЭНЗӨВШӨӨРӨГДСӨН“Монгол Японы төв” нь бизнесийн сургалтын чиглэлээ голлон үйл ажиллагаандаа тусгадаг нь хувийн секторыг дэмжих, улмаар бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх бодлоготой нь шууд холбоотой аж. Тус төвийг байгуулсан цагаас 2012 он хүртэл ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагаас бүх талын дэмжлэг үзүүлсээр иржээ. Тиймээс ч Япон хэл, номын сан болон хоёр улсын хамтын ажиллагаатай холбоотой бүх зардлыг ЖАЙКА-аас гаргадаг байв. Харин 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн зөвхөн бизнесийн сургалтыг ЖАЙКА хариуцан ажилладаг болжээ. Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлдэг орон олон байдаг ч хамгийн их тусалж байгаа нь яах аргагүй Япон улс. Тус улсын Засгийн газар ЖАЙКА-аар төлөөлүүлэн олон талын дэмжлэгийг өнөөдрийг хүртэл үзүүлсээр байна. Үүнээс хамгийн урт хугацаанд буюу 15 жилийн турш бизнесийн сургалтад тасралтгүй хөрөнгө оруулалт хийсэн нь цаанаа учиртай аж. Энэ төслийг хэрэгжүүлэх нь Японы Засгийн газрын хувьд ч өндөр ач холбогдолтой гэж үздэг талаар ЖАЙКА-ийн мэргэжилтэн Окава Наото яриан дундаа онцолж байлаа.
Монгол Японы төв нь Монголын бизнесийн салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа сэдвүүдээр, бизнес эрхлэгчдийн суух боломжтой цагийг тохируулан, сургалтын хуваариа гаргадаг төдийгүй, аль болох олон хүн сургалтад хамруулах үүднээс хямд үнийн бодлого баримталдаг нь тус төвийн гол зарчим болсоор иржээ. Японоос мэргэжилтэн багш нарыг урьж, нэг хичээлийг дунджаар 200.000 төгрөгийн төлбөртэйгөөр явуулдаг аж. Угтаа бол үүнээс 5 дахин их төлбөртэй байх ёстой энэхүү бизнесийн сургалт нь ЖАЙКА-ийн тусламжтайгаар явагддаг учир ийнхүү хямд сурах боломжийг бүрдүүлдэг байна. Энэ мэтчилэн бид үнэ цэнэтэй сургалтыг маш бага үнээр явуулахыг зорьдог хэмээн ЖАЙКА-ийн мэргэжилтэн Окава Наото бидэнтэй ярилцах үеэрээ дурдсан.
Шинээр ажилд орж байгаа хүнд зориулсан бизнесийн суурь мэдлэгийн сургалтаас эхлээд дунд шатны менежерүүд, захирлуудад зориулсан ахисан төвшний сургалтууд чиглэл чиглэлээрээ Монгол Японы төв дээр явагддаг. Компаниудын хүсэлтийн дагуу ажлын байран дахь сургалт болон загвар аж ахуйн нэгжийн хөтөлбөр, консалтингийн үйлчилгээ үзүүлэх зэргээр бизнесийн сургалт хийдгээрээ “Монгол Японы төв” хэдийнэ энэ салбарт хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Өнөөг хүртэл 30 компанийг загвар аж ахуйн нэгжийн хөтөлбөрт хамруулж, үйлчилгээ үзүүлсэн нь эхнээсээ амжилттай хэрэгжиж үндэсний хэмжээний хэд хэдэн компанийг төрүүлж амжжээ. Тэдний нэг нь “Жүр үр” ХХК. Жижиг компани байхаасаа л Монгол Японы төвөөр үйлчлүүлж байсан бол одоо үндэсний хэмжээний том компани болон өргөжжээ. Мөн “Хүнс комплекс” зэрэг компаниудыг загвар аж ахуйн нэгж болгон хөгжүүлж бусдадаа үлгэр дууриалал болгох татан оролцуулах ажлыг үйл ажиллагаандаа тусгаж байгаа аж. “Монгол Японы төв”-ийн бизнес курсын төгсөгчид ТББ байгуулан зөвхөн Япон төвд сурсан чадвараа хэрэгжүүлэхэд өөрсдийгөө дайчлан ажиллаж байгааг тус төвийн захирал Ц.Даваадорж онцолсон юм.
“Монгол Японы төв” 15 жилийнхээ ойн хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд ирэх аравдугаар сараас Япон Монгол хоёр улсын компаниудыг хооронд нь зуучлах ажлыг хэрэгжүүлэхээр болжээ. Ц.Даваадорж захирал хэлэхдээ, Бид 15 жилийн хугацаанд бизнесийн сургалтууд явуулж ирсэн туршлагатай. Энэ хугацаанд сургалтад хамрагдаж байсан компаниудаасаа сонгон үйл ажиллагаа, ур чадварыг нь Японы бизнесийнхэнд танилцуулж харилцан зуучлах ажлыг зохион байгуулахаар болсон. Хамгийн гол нь өөрийн мэдсэн зүйлээ эх орныхоо хөгжилд хэрхэн зориулж ажил хэрэг болгох ёстойг бид зааж өгнө. 2016 онд Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэр хүрээнд Японы зах зээлд хэрхэн яаж гарах, зах зээлийн зарчмаар хэрхэн хөгжих зэргээр дэмжлэг үзүүлэх ажлуудыг бид хийнэ. Үүнтэй холбоотой ирэх 10 сард ЖАЙКА-аас мэргэжилтэн ирэхээр болсон. Ингэж чадвал манай компаниудаас Японы зах зээл рүү гарах боломж нь нэлээн өргөжинө. Тэр хэмжээгээр улс орны маань эдийн засагт ч сайнаар нөлөөгөө үзүүлнэ гэж бид харж байгаа гэв. Мөн цаашлаад Японы компаниудыг Монголын зах зээл рүү оруулахад дэмжлэг үзүүлэх ажлыг бид бас хийнэ. Гадны хөрөнгө оруулалт гэж бид их ярьдаг ч Япон компаниуд маш бага орж ирж байна.
ДЭЛХИЙН 8 УЛСАД БАЙГАА ТӨВҮҮДЭЭС МОНГОЛ ЯПОНЫ ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛДЭГ“Монгол Японы төв” үндсэн 29 ажилтан, 4 япон мэргэжилтэн, цагийн ажилтан, оюутнууд гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг аж. Мэргэжлийн түвшний ажилчид нь бүгд японоор ярьдаг учир Японоос ирсэн мэргэжилтнүүдтэй ойлголцоход ямар ч асуудал гардаггүй гэнэ. Бусад орны Япон төвтэй харьцуулахад япон хэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ганц төв нь Монгол Японы төв. Тиймээс манайд ажиллахаар ирсэн япончуудад ажиллахад амар байдаг хэмээн Ц.Даваадорж захирал яриан дундаа онцолсон. Япон талаас үе үе ирж бидний үйл ажиллагааг үнэлдэг. Бусад 8 улсын Япон төвтэй харьцуулахад манайх хамгийн өндөр үзүүлэлттэй амжилттай ажиллаж байгаа төвөөр шалгардаг гэв.
Япон сангаас тус төвийн гол үйл ажиллагааны нэг болох япон хэлний сургалтыг хэрэгжүүлдэг. Дэлхийн аль ч улсад очсон хүлээн зөвшөөрөгддөг Япон хэлний стандарт гэж байдаг. Тэрхүү стандартын дагуу япон хэлийг заадаг учир сайн сургалт болж чаддаг ажээ. Япон төвийн сургалтын нэг онцлог нь Монголын япон хэлний багш нарын холбоотой хамтарч судалгааны ажил зохион байгуулдаг байна. Дан ганц хотод гэлтгүй орон нутагт үйл ажиллагаагаа явуулж Өвөрхангай, Баянхонгор, Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг аймгуудад япон хэлний сургалт явуулсан нь амжилттай хэрэгжжээ.
Монгол Японы төвийн үйл ажиллагааны 3 дахь гол чиглэл болох Япон соёлыг таниулж хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаа нь тус төвийн номын сан юм. Нийт 14000 гаруй номны 80 гаруй хувь нь япон хэл дээр байдаг аж. Мөн Японы тогтмол хэвлэлүүдийг захиалж цаг үеийн мэдээллийг хүргэдэг байна. Тус номын сангийн карттай 23000 уншигч байдаг төдийгүй, сард дунджаар 1000 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Цайны ёслол, амьд цэцгийн икэбана, каратэ зэрэг Японы уламжлалт соёлыг Монголд таниулан түгээх ажлыг үе үе зохион байгуулдаг байна. Мөн Японы их дээд сургуулиудтай хамтран Японд суралцах боломжийг танилцуулах мэдээллийн яармагийг жил бүр зохион байгуулж, суралцах орчин болон тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг энэхүү арга хэмжээгээрээ түгээдэг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин