Д.ОЮУНЧИМЭГ
Буруугүй буруутан гэх кино саявтархан гарч дуусав. Үнэхээр ч амьдрал дээр буруугүй буруутан гэж бас байх л юм. Сүүлийн үед Монголбанкнаас явуулсан бодлогын гороор манай улс гурван их наяд төгрөгийн алдагдалд орж “сүйрсэн” нь аудитаар батлагджээ. Өнгөцхөн харвал, арай ч дээ л гэмээр байна. Харин тухайн алдагдалд оруулсан гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойшх хэвлэлийн хуудаснаа гарсан мэдээллээс харвал бодууштайзүйл олон.
Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч гол байгууллага нь Төвбанк. Мөнгөний бодлогоороо дамжуулан улсынэдийн засгийн сул талыг засч, тохируулах ажил хийдэг. 2012 оноос эдийн засаг уруудах үеэс Төвбанк ажлынбайрыг хадгалж үлдэхийн тулд, хүмүүсээ хуримтлалтай болгохын тулд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийгболовсруулан хэрэгжүүлсэн. Энэ нь баялаг бүтээгчдэд эдийн засгийн хямралын үед үйлдвэрлэл, үйлчилгээгээхэвийн явуулахад нь туслах учиртай санхүүжилт байлаа. Тухайн үед 200 мянган ажлыг байрыг үгүй хийх үү, 20-30 мянган хүний цалинг нэмэх үү гэдэг сонголттой нүүр тулснаа Монголбанкны экс ерөнхийлөг Н.Золжаргал олонтаатайлбарласан байна. Ингээд хямралын үед эдийн засгийг зөөлөн газардуулахын тулд мянга мянган ажлын байрыгхамгаалах шийдвэрийг гаргажээ.
Нөгөөтэйгүүр хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийн тодорхой хэсгийг бага хүүтэйгээр Монголбанк дотоодынаж ахуйн нэгжүүдэд олгож, үнийн өсөлтөөс өрхийн эдийн засгийг хамгаалсан гэдгийг эдийн засагчид хэлдэг. Үүгээрээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломжийг бүрдүүлсэн ч гэж болно. Мөн жилийн найман хувийн хүүтэйипотекийн зээлийг иргэдэд олгож, үр дүнд нь одоо 90 гаруй мянган өрх орон сууцтай болсон байна. Энэ нь биднийөдөр бүр шахам ярьдаг утааг бууруулахад нөлөөлөх хүчин зүйл. Нөгөө талдаа барилгын компаниуд түгжигдмэлхөрөнгийг эргэлтэд оруулснаар хямралыг даван туулах чадамжийг бүрдүүлж буй юм.
Харамсалтай нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдсан 200 гаруй аж ахуйн нэгжээр Монголбанкинд учирсангэх гурван их наяд төгрөгийн алдагдлыг төлүүлэхээр шийдсэн байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээндзээл авсан нийт аж ахуйн нэгжийн хэд нь эргэж төлбөрөө төлснийг ажлын хэсгийнхэн дурдсангүй. Харинзориулалтын бусаар ашигласан гэдэг тоог л маш нухацтайгаар түгээхийг оролдоод байх шиг. Гэтэл энэхөтөлбөрөөс зээл авсан аж ахуйн нэгжүүдийн 98 хувь нь зээлийн эргэн төлөлтөө 100 хувь барагдуулсан байдаг юмбилээ. Үлдсэн 24 тэрбум төгрөгийн зээл нь хуваарийн дагуу 2018 оны нэгдүгээр сард төлөгдөж дуусахыгТөвбанкны вэб сайтаас бэлхнээ харж болно. Ер нь иргэдээ ажилтай, орлоготой бас орон сууцтай болгоходчиглэсэн уламжлалт бус мөнгөний бодлогын үр дүнг нийтээрээ хүртсэнийг энэ дашрамд дуулгая. Үнэн хэрэгтээ “сэхээ”-нээс гарч чадахааргүй байсан эдийн засгийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн дүнд бас ч гэж тогтвортойхадгалсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
Бодит үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдсаар атал буруутныг хайж, хэн нэгэнд бурууг тохох гэсэн эрмэлзлэлнь эцэстээ хувийн хэвшлийнхэн болоод иргэдийн нуруунд үүрэгдэх ачаа болж хувирдаг шүү дээ. Тиймээсбуруугүй буруутан болох эрсдлийг олон нийтэд нялзаахыг оролдогч “поп”-уудад дайх нэг үг байна. “Ай попуудаахувийн хэвшил, хувь хүмүүсийн зовлонд цадах болоогүй гэж үү”.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин