2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Видео
Түүчээлэгч
Сониуч нүд
Та үүнийг мэдэх үү
"Эрдэнэс Тавантолгой"-н менежмент 100 хувь хятад компанийн гарт орсон гэв
ZMS.MN
2017-02-14 10:49
 
1 мин
0
хуваалцах
177
үзсэн
С.УЯНГА
“Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй болон хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийн талаар хуульч, эдийн засагчид олон нийтэд хандав. Тэдний байр суурийг хүргэж байна.
Л.Наранбаатар: “ЧАЛКО”-ГИЙН ӨРИЙГ НАЙМ НУГАЛСАНТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ӨРТЭЙ
/Уул уурхайн эксперт/
-“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд байгуулагдаж 2011 оноос нүүрс олборлож эхэлсэн. Өнгөрсөн оны байдлаар 24.2 сая тонн сайн чанарын коксжсон нүүрс олборлосон. Жишиж хэлбэл, 100 тоннын даацтай 242 мянган ширхэн машин нүүрс гаргаж, 13.6 сая портер машин дүүрэх хэмжээний газар шорооны ажил хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд 24.2 сая тонн нүүрс зарсан хэдий ч алдагдалтай ажиллажээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зардал гаргасан. 453 тэрбум төгрөгийг үнэлэх юм бол 453 мянган иргэний хувьцааг алдагдлаар “идсэн” гэж хэлж болно. Нүүрсний өртгийн графикаас харахад нүүрсний үнэ өсөхөд зардлаа нэмэгдүүлдэг, үнэ буурахад зардлаа бууруулдаг менежмент харагдаж байна. Жил болгоны зардал орлогоосоо давсан нь ямар ч үр ашиггүй менежменттэйг илтгэж байна. Тавантолгойн бүс нутагт гурван компани үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, хувийн өмчит “Энержи ресурс”, орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” компани. Олборлолтын зардлыг “Энержи ресурс”-тай харьцуулахад нэг дахин их, орон нутгийн “Тавантолгой”-той харьцуулахад 36 хувийн өндөр зардалтай. Үйл ажиллагаанаасаа нэг ч төгрөгийн орлого олдоггүй энэ компанийн нийт өр 822 тэрбум төгрөгт хүрсэн нь “Чалко”-гийн өрийг найм нугалсантай тэнцэнэ. Бусад өр нь Хөгжлийн банкны өр зээл байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаараа ерөөсөө “Чалко”-гийн өрийг төлөөгүй юм байна. Төрийн компанийн үр ашиггүй зарлагыг санхүүжүүлж ирж. Нөгөө талаар TTJVCo, Тавантолгой дээр гэрээт борлуулалт хийж байгаа Хятадын компанид 26 сая ам.доллар. Нийлбэр дүнгээр хятадуудад төлөх өр 102 сая ам.доллар болж байна. Тавантолгойг хятадуудад өгөх гэж байна гэж улс төр хийдэг. Бодит байдал дээр “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн бүх менежмент, борлуулалт, тээвэрлэлт, олборлолт 100 хувь Хятадын компанийн гарт орсон байгааг анхаарах цаг болсон. Энэ менежментээр цааш явах юм бол уурхай ердөө найман жилийн настай болох буюу сонгуулийн хоёр сезоны дараа Тавантолгойн уурхайн эдийн засагтай үр өгөөжийн нөөц дуусах аюулын харанга дэгдэж байна.
Б.Баяр: ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЖУРМААР ЯВАХ ШААРДЛАГА ГАРЧ МАГАДГҮЙ
/Хуульч/
-УИХ, Засгийн газраас Тавантолгойн 20 хүртэлх хувийг иргэдэд, 10 хувийг аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшүүлэхээр болсон. Хувьцаагаа ашиглаагүй хүмүүст Засгийн газарт эргүүлж худалдах эсвэл хувьцаагаа хадгалж үлдэх сонголт үлдсэн. Гэвч хэдэн хувь нь зарсан, авч үлдсэн тодорхой баримт одоогоор ил болоогүй. Компани болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хувьцаа эзэмшигчид санал өгөх эрхтэй ч Засгийн газрын тогтоолоор үүнийг хязгаарласан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компани иргэд, аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлж, компанийг дампуурлын ирмэгт очих нөхцөлд байдалд хүргэсэн учраас зүгээр суух боломжгүй боллоо. УИХ-ын 181 дүгээр тогтоолын саналын эрхгүй, буцааж худалдаж авахаас өөр эрхгүй гэдгийг хүчингүй болгуулах шаардлагатай. Хувьцаа эзэмшигчид мэдээлэл, тайлан шаардаж хурал зарлаж, дүрмэндээ өөрчлөлт оруулах эрхтэй болно. Хувьцааны хөрвөх боломжийг хангаж, хүү тооцох эрхзүйн боломжийг шаардах юм. Цаашид иргэний шүүх болон шаардлагатай бол өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан эрүүгийн журмаар явах ч шаардлага гарч магадгүй. Хувьцаа эзэмшигчид иргэд болон аж ахуй нэгжүүд холбогдох хэрэгтэй.
Ч.Ганхуяг: ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ ИРСЭН
/эдийн засагч/
- “Эрдэнэс Монгол” ХХК-иас хэрэгжүүлж ирсэн алхмууд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж ирсэн. Компани их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчиж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөөгүй. Иргэн бүрт хуваарилсан нэг ширхэг “Эрдэнэс Монгол” компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй. Стратегийн ордын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаална гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Компанийн үйл ажиллагаа нуугдмал байдалд явагдаж ирсэн. Одоогийн үр дүнгүй арга барилаар ажиллавал уурхайн нөөц найман жилийн дараа дуусахаар байдалд хүрсэн тул нийт хувьцаа эзэмшигчдийн өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага болон том хувьцаа эзэмшигч болох Засгийн газарт хандаж дээрх зөрчил дутагдлыг арилгаж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах арга хэмжээ авахыг шаардаж байна. Бидний энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа хувьцаа эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгжийг ard.mn сайтаар орж цахимаар бүртгүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Илгээх
Холбоотой мэдээ
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв
2025-04-15
Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс орж ирэх экспортын орлого өмнөх
АНУ-ын тогтоосон импортын татварыг тойрох оролдлого хийх нь эрсдэлтэй
2025-04-08
Өнгөрөгч долоо хоногт дэлхий дахиныг татварын зөрчил, маргаантай нөхцөл байдалд ору
Ховор элементийн төлөө хошуурах нь...
2025-04-04
Технологийн шинэ эрин зуунд тэргүүлэх байр сууриа алдахгүйн төлөөх өрсөлдөөн
Тэтгэврийн дундаж Монголд 848 мянга, Японд 2.1 сая төгрөг
2025-03-27
Өндөр насны тэтгэвэр гэдэг нь насан туршид ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл