2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Тогтвортой хөгжил
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Тогтвортой хөгжил
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Видео
Д.Ариунболд: Тавантолгойн ордын нөөц найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл
ZMS.MN
2017-02-14 10:32
 
1 мин
0
хуваалцах
163
үзсэн
О.САРАНЦЭЦЭГ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй болон хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийн талаар хуульч, эдийн засагчид өчигдөр мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу, Ариунболд захирал аа. “Зууны мэдээ”сониноос холбогдож байна.
-Сайн, сайн байна уу? Ямар асуудлаар холбогдож байна?
-Та Тавантолгойн тухай асуудлаар хийсэн хэвлэлийн бага хурлыг үзэв үү?
-Үзээгүй, гэхдээ сошиалаас харсан, ойлголттой байгаа.
-Танд ямар санагдав?
-Гурван өөр хүн, гурван өөр асуудал ярьжээ, янз нь.
-Гол гэмээр, гурван асуудал хөндлөө. Хамгийн түрүүнд хувьцааны асуудал. Энэ талаар таны саналыг сонсмоор байна?
-Хувьцааны асуудлаар Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг томилогдсон аль хэдийнээ ажилдаа орсон. Энэ ажлын хэсэг Сангийн яаман дээр төвлөрч байгаа. Нэн түрүүнд 1072 хувьцааны бүртгэлжүүлэлтийг дуусгах зорилготой.
-Хувьцааны ханш унасан тухай буюу, 2011 оны 1 сая төг одоо ч хэвээрээ байгаа тухай “Хас”-ын Ч.Ганхуяг шүүмжлэлтэй хандаж?
-Ийм зүйл яригдсан байна. Гэхдээ энэ асуудал Сангийн яаман дээр төвлөрч буй ажлын хэсгийн хийх ажлын хүрээнд хамааралтай сэдэв. Орхигдоогүй гэж бодно.
-Нөөц. Энэ бол нэлээд эмзэг сэдэв шиг санагдсан. Л.Наранбаатарын хэлснээр сорчилж байтал, наймхан жилийн дараа нөөцөө барах юм байна гэсэн мэдээлэлтэй та санал нийлэх үү?
-Шууд хариулья. Ор үндэслэлгүй мэдээлэл. “Тавантолгой” компани 2010 оны ТЭЗҮ-ийн дагуу л олборлолтоо хийж байсан. О давхаргын нүүрсэндээ хүрэх болоогүй. Сорчилсон гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. Хэдэн тоо дурдая. 2016 онд Эрдэнэс “Тавантолгой” компани 7,8 сая тонн коксжсон нүүрс олборлосон. Энэ жил 12 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй. Жилд 10-12 сая тонн коксжсон нүүрс олборлох тохиолдолд Тавантолгойн ордыг дор хаяж 70-80 жил ашиглах тооцоо бий. Энэ бол зөвхөн коксжсон нүүрсний тухайд. Цаана нь 0 давхаргын гэгдэх 1,3 тэрбум тонн нүүрсний нөөц бий. 0 давхаргад хүрэхэд хоёр жилийн хугацаа бий гэдэг тооцоо судалгаа гарсан. Тэр үед Угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ойрын хугацааны төлөвлөгөөг манай мэргэжилтнүүд боловсруулж байгаа. Хэдэн жилийн дараагаас Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулна. Дахин хэлэхэд, Таван толгой нүүрсний нөөц нь найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл. Таван толгойн ордоос гадна, цаана нь арвин нөөцтэй өөр хэд хэдэн орд бий гэдгийг ч дурдая. Нөөцийн хувьд шавхагдашгүй.
-Танай компани үр ашиггүй ажилладаг. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зарлага гаргадаг гэх шүүмжлэлийг та хэрхэн хүлээн авав?
-Erdenestt.mn гэсэн вебсайт дээр манай компанийн бүх мэдээлэл бий. Нээлттэй. Улирал тутамд санхүүгийн тайлангаа тавьдаг. Шилэн данстай. Өндөр өртгөөр олборлодог гэдэг шүүмжлэлийн хувьд, Өмнөх Засгийн газрын үед Цанхийн зүүн уурхайд 1 шоо метр уулын цулыг 4,3 ам. доллараар олборлох гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Түүнийг хэлж буй болов уу. Одоо ч хүчин төгөлдөр мөрддөг. Харин Цанхийн баруун уурхайд, 1 шоо метр уулын цулыг 5900 төг буюу 2,3 ам.доллараар олборлож буй. Бид ажлаа аваад таван сар болохдоо хийсэн гэрээний нэг нь энэ. Харин сөхөгдөж буй өр ширний тухайд, “Эрдэнэс Тавантолгой” компани бол хэд хэдэн засгийн нүүр үзсэн гэдгийг онцольё. Зарим нэгэн балансын өр авлагын тооцоо бий. Түүнээс хамгийн том нь “Чалко”, TTJVCO компанид төлөх өр төлбөр. Бидний хувьд сүүлийн таван сарын хугацаанд нэг тонн нь 28 ам.доллар байсан нүүрсний үнийг 71 ам.доллар болгож өсгөсний дүнд өрөө ихээхэн нимгэлж чадсан. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг гэдэг бол гүтгэлэг. Нэг зүйлийг баттай хэлье. “Эрдэнэс Тавантолгой” компани өрөө маш нимгэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ойрын гол зорилго бол “Чалко”-д төлөх үлдсэн өр, төлбөрөө бүрэн дарж барагдуулах юм. Нэг зүйлийг баттай хэлэхэд, бид нэг, хоёр жилийн дотор биш, чадвал нэг хоёр сарын дотор “Чалко” болон TTJVCO компанид төлөх өр ширийг барагдуулж дуусгана. Энэ бол манай компанийн үр ашигтай ажиллаж буйн баталгаа болох байх.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Хэн нэгний хэлсэн ярьсны араас хөөцөлдөх, тайлбарлах цаг алга. Гэхдээ сар шинийн босгон дээр ирлээ, яагаад билэг дэмбэрэлтэй зүйл ярьж болдоггүй юм бэ гэж бодох юм. Өрөө дарна. Өөрсдөө хөгжицгөөнө. Тавантолгойгоосоо үр ашгаа хүртэх цаг ойртлоо шүү, монголчууд аа. Ингэж л хэлье.
-Баярлалаа. Цаг зав гарган, товч бөгөөд тодорхой хариулт өгсөнд. Утсаар ярьж чилээсэнд уучлаарай.
-Зүгээр ээ. Түгжрэл ихтэй, цаг зав шахуу үед технологийн давуу талыг ашиглах нь зөв ч юм шиг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Илгээх
Холбоотой мэдээ
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног
27 мин
Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дү
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ
2024-11-22
Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка,
АНУ-д Трамп ялж, Монголд хуучин гишүүд төсвөө батлуулах арга мэхийг харуулав
2024-11-11
Дэлхий том гүрний нэг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль шувтарч Монголд 2025 оны төсвийн төслөө баталсан нэгэн долоо хоног болж өнгөрөв.
Эрчим хүчний үнийн өөрчлөлт буюу сонголтгүй сонголт
2024-11-04
Хоёр залуу ярьж байна. “Өчигдөр нэмэлт захиалга орж ирээд 84 хос хийх болсон.