Ц.БАЯР

АСА циркт  явагдаж буй Цагаан сарын үзэсгэлэн худалдаагаар орж үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг судаллаа. Үндэсний үйлдвэрлэгч 100 гаруй  компани бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байна. Ул боов нэг ширхэг нь 1500-2000 төгрөг бол   хонь, үхрийн гараар татсан махан  бууз кг нь 6500-7500 төгрөг байна.  Ааруул, цагаан идээний үнэ ханш өмнөх жилээс нэг их өөрчлөлтгүй байлаа. Хамгийн их сонирхол татаж буй  бүтээгдэхүүнээс нэрлэвэл “ Монгол Шилажит ” компанийн Барагшуны сироп  “ Хуба Хаяа” компанийн чацарганы тос,охь  мөн “Tiny garden” компанийн гоньд, яншуй зэргийг гэрийн нөхцөлд тарьж ургуулах боломжтой ургуулдаг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн,  “ЖММ” - компанийн савхин бээлий,  “Солонго” эко  үйлдвэрийн саван зэрэг нь цагаан сараар хайртай дотны хүндээ бэлэглэхэд сав, багалаа, боодол, чанар зэргээр бусдаасаа ялгарч байв. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ савалгаа, багалаа, боодол зэрэгт шинэ дэвшил хийсэн харагдана. Хүний гар дээр тавихад өнгөлөг үнэ хямд, эко, чанартай зэрэг нь нүүр бардам байх сэтгэгдэл төрүүлхүйц байна гэж  үйлчлүүлэгчид ярьж байсан.

5_700x7004_700x700

7_700x700 6_700x700 2_700x700 1_700x700

Эх сурвалж: www.polit.mn