Б.УРАН
Олон улсын судалгааны байгууллага “Moody’s” агентлаг Испанийн зээлийн чадвар болон энэ улсын үнэт цаасны найдвартай эсэхийг судалж байна. Энэ явдал нь Евро бүсийн хямрал улам гүнзгийрснийг харууллаа гэж олон улсын шинжээчид дүгнэжээ. Тус агентлагаас “Catalunya Banc”, “NCG Banco”, “Banco de Valencia S.A”, “Bankia” гэсэн дөрвөн банкны чансааг хамгийн доод төвшинд хүртэл буюу С ангилалд хүргэжээ. Цаашид бусад банкны чансааг ч буулгаж мэдэхээр байгаа аж.