Г.ГАНАА

Өнгөрсөн жил ноолуурын ханш кг нь 65000-68000 төгрөгөөс эхлэн өсч байв. Харин энэ хавар ноолуурын ханш кг нь 85000-86000 төгрөгөөс эхэлж байна. Жил бүрийн хавар ноолуур гарах үеэр юань, ам.долларын ханш буурдаг.

Энэ нь түүхий эд авах гэсэн өмнөд хөршийн иргэд зах зээлд юанийн нийлүүлэлтийг ихэсгэдэг гэсэн үг. Гэвч энэ жил ноолуурын ханш өссөн ч валютын ханш хараахан сулраагүй л байна.

Зарим хүн “Цаашид ноолуурын ханш өсөх нь тодорхой. Гэхдээ яг хэд хүрэхийг одоохондоо таамаглахад бэрх” гэж үзэж байгаа юм.