Г.ГАНЧИМЭГ

Монголын уул уурхайн салбарт дэлхийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийг танилцуулдаг “Mongolia mining-2016” олон улсын үзэсгэлэн өчигдөрБуянт-Ухаацогцолборт уламжлал ёсоор харанга дэлдэн үүдээ дэлгэлээ. Энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэнг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг нээж үг хэлсэн юм. ТэрээрӨнгөрсөн жилүүдэд Уул уурхайн яамнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор геологи, уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Энэхүү бодлогын баримт бичигт тулгуурлан салбарын гол хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль, Газрын тосны болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг дурдаж болно. Цаашид Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн биржийн тухай хууль, Үндэсний геологийн алба байгуулах, геологийн мэдээллийг боловсронгуй болгох зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байнагэсэн юм.

Өнгөрсөн хугацаанд уул уурхай дангаараа ДНБ-ий 16.1 хувь, экспортын орлогын 78.8 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 62.2 хувийг бүрдүүлсээр ирсэн. Энэ нь тус салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг болгосон юм. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор Монголын эдийн засгийн өсөлт саарч, уул уурхайн салбарын томоохон төслүүдийн хэрэгжилт цаг хугацааны хувьд удааширсан ч бүр зогсчихоогүй л байна. Үүнийг өнөөдөр янз бүрийн өнцгөөс өөр өөрийнхөөрөө дүгнэж, багагүй сургамж, туршлага хуримтлуулж байгаа билээ, монголчууд.      

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.ЛхагважавМонголчууд нэг зүйлийг гарцаагүй ойлгож эхэлж байгаа. Газрын хэвлийн баялгийг эзэмшихэд дэвшилтэт технологи, компанийн засаглалтай сайн компани, инноваци, ажиллах хүч хэрэгтэйг бүгд гадарлаж эхэлж байна. Нөгөөтэйгүүр, дэлхий дээрх хамгийн орчин үеийн сүүлийн технологи Монголд одоохондоо уул уурхайгаар дамжиж ирнэ. Өнөөдөр Монголд 2000 км-ын газрын гүнд хамгийн сүүлийн үеийн технологиор ажиллах Оюутолгойн II хэсэг ажиллаж эхлэх гэж байна. Энэ технологиор монголчууд дэлхийн дэвшилтэт технологийг нутагшуулж чаддаг гэдгээ харуулна. Нөгөөтэйгүүр, бид инновацигүй хуучин технологи, үр ашиггүй байдлаараа байгаль орчноо ямар болгосноо дэлхийд бас харуулсангэж дүгнэж байна.     

Үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцож  орж байгаа юм. “Mongolia mining-2016” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах хорооны дарга Т.БаттулгаДэлхийд нэрээ дуурсгасан, салбартаа тэргүүлэгч компаниуд энэхүү үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаггэдгийг онцолж байв.

Эрдэнэс Монголкомпани энэхүү олон улсын үзэсгэлэнг сүүлийн гурван жил хамтран зохион байгуулж байгаа билээ. Тус компанийн тэргүүн дэд захирал Б.АриунболдҮзэсгэлэнгийн цар хүрээ, агуулга улам сайжирч, оролцогчдын тоо өсч, уул уурхайн салбарынхны хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болж чадсан. Манай компанийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ оролцогчдод танилцуулах болно. Мөн энэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, худалдан авалтын бодлогоо хамтрагчидтайгаа ярилцах юм. Уул уурхайн салбар хүнд цаг үеийг туулж байгаа энэ үед бид бүхнээс бүтээмжээ дээшлүүлж, зардлаа бууруулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментээ сайжруулахыг шаардаж байна. Тиймээс өндөр бүтээмж бүхий уул уурхайн шилдэг технологи, орчин үеийн дэвшилтэт арга ажиллагааг нэвтрүүлэхэд энэ үзэсгэлэн тусална гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн брэндүүдийг дэргэдээс нь үзэж, судалж танилцана гэдэг уул уурхайн салбарынхны хувьд зардлаа бууруулах бас нэг аргагэдэг гарцыг олжээ.   

Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч “Вагнер Ази” компанийн гүйцэтгэх захирал Стив Поттер “Уул уурхайн салбар өнөөдөр зөвхөн сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа юм биш. Боломжууд бас нээлттэй байгаа гэдгийг энэ үзэсгэлэн харууллаа. Анх манай компанийн ажилчдын 80 хувь америк иргэдээс бүрдэж байсан бол эдүгээ 80 гаруй хувь нь монгол мэргэжилтнүүд болсон байна. Уул уурхайн салбарт тоног төхөөрөмжөөс гадна түүнийг ашиглах технологи чухал. Тиймээс энэхүү салбарт шилдэг технологийг нэвтрүүлэх нь чухал, ийм боломжтой гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс харж байна” гэв.

Энэ үеэр зарим оролцогчтой ярилцлаа.

4-7-4й1УС, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ТЕХНОЛОГИ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 

“Veolia” компанийн захирал: Aмауря Рачурка:

-Манай компани Монгол дахь төлөөлөгчЕвро ханкомпанитай хамтран энэ үзэсгэлэнд хоёр дахь удаагаа оролцож байна. Бид ус, эрчим хүчний зарцуулалтыг хэмнэлттэйгээр дахин боловсруулах технологийг танилцуулж байгаа. Ихэвчлэн уул уурхайн чиглэлээр ажилладаг. Дэлхий дээр энэ чиглэлийн компани цөөхөн, ер нь ганц хоёрхон бий. Түүний нэг нь “Veolia”. Бид ус, цахилгаан, хог хаягдлыг цогцоор нь шийдэж зохицуулах системийг санал болгодог. Зөвхөн тоног төхөөрөмж биш, байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгодог юм

4-7-4й2БИД НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ БҮРЭН ХИЙДЭГ

“UBT” компанийн гүйцэтгэх захирал Э.Батчимэг:

-Манайх энэхүү олон улсын үзэсгэлэнд гурав дахь удаагаа урилгаар оролцож байна. “Бороо гоулд”, “Монполимент”, “Хурдгрупптэй Туул голын эхэнд 800 га газрыг ойжуулсан. Нөхөн сэргээлт хийгээд гурван жил болж байна. Ургалт 96 хувьтай байгаа. Ингэснээрээ Туул голын ундаргыг сайжруулсан. Бид компаниудтай гурван жилийн гэрээгээр нөхөн сэргээлтийн ажил хийжмодоо 100 хувь хүлээлгэж өгдөг.

4-7-4й3ЗАМ, БАРИЛГА, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ Ч ХАМТАРНА

БНХАУ-ын Хэбэй мужийнРуйдүнүйлдвэрийн захирал Хүй Тие Вэй:

-Бид энэ үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа. Тиймээс энэ удаа тогтоох харилцаа холбоо маш чухал. Манай үйлдвэр 70 жилийн түүхтэй. Гэхдээ зөвхөн уул уурхайд ашиглах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Зам гүүр, барилга, хөдөө аж ахуйн салбарт манай бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин