Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо тариалж, үйлдвэрлэх нөхцөл боломж, техник технологи, эдийн засгийн орчин, арга зүйгээс авахуулаад хүнд бэрх даваа элбэг. Тиймээс ч бид хүнсний хэрэгцээнийхээ 70 хувийг импортоор хангадаг нь нууц биш юм. Хүнсний хангамжийн хувьд ч гадаадын улс орноос хараат байдалд нэгэнт ороод байгааг бид сайн мэднэ.

Манай хүнсний зах зээлд импортлогчид үлэмж их зах зээлийг эзэлдэг. Цаашид ч эрчимтэй нэмэгдсээр байх төлөвтэй. Харин үндэсний үйлдвэрлэгч, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч тун бага бөгөөд нэмэгдэх хандлага нь ч бага юм.

Учир нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад дотоодын үйлдвэрлэгчдэд маш олон шат дамжлага, хууль, стандартуудыг мөрдөх шаардлага гардаг. Гэтэл бусад оронд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх нөхцлийг төрийн бодлоготойгоор бүрдүүлэн хэрэгжүүлж  байхад манай оронд харин ч бүр эсрэгээрээ олон татвар, аль ч шатанд гар харах гэх мэт саад мунддаггүй. Мөн гадаадын орнуудад шинэ технологи нэвтрүүлж байгаа компаниудад урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгож, үйл ажиллагааг нь бодлогоор дэмжиж байхад манай тоотой хэдхэн үйлдвэрлэгчид шинэ технологи нэвтрүүлснийхээ төлөө жилийн  бараг 20 хувийн хүүтэй зээл төлж явдаг жишээтэй байх юм.

 Ер нь манай улсад үйлдвэрлэгч байхаас импортлогч байх нь хамаагүй хялбар юм шиг. Тэдэнд мөрдөх ёстой хууль, стандартууд тоотой хэдхэн. Импортлогч нь Монгол Улсын “Хүнсний тухай хууль”-ийн III бүлгийн 11-д зааснаар ердөө хуулийн 3 зүйл заалтыг мөрдлөг болгож, татвараа төлөхөд л болно. Үүнд:

-11.1. Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно.

-11.2. Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна: (11.2.1; 11.2.2; 11.2.3; 11.2.4 гэсэн дэд заалтууд бий).

-11.3. Импортлогч энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө /цаашид “өсгөврийн хөрөнгө” гэх/, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, энэ хуулийн 7.2-т заасны дагуу бүртгүүлээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хориглоно.

Дээрхээс харахад тавигдах шаардлага, шат дамжлага, хяналт шалгалт харьцангуй бага байдгаас цөөнгүй импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хараа хяналтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр, хадгалалтын горимыг зөрчин оруулж ирсээр байна. Тэдгээр бараа бүтээгдэхүүний хувьд тэжээллэг чанараа алдах, муудах, хугацаа нь дуусах асуудал бол энүүхэнд. Энэ нь эргээд эрүүл аюулгүй хүнс хэрэглэх хэрэглэгчийн үндсэн эрхийг зөрчиж буй хэрэг юм.  

Харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Монгол Улсын “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”-д эрхлэгчийн үүрэг, хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний буцаан авалт,  ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэшсэн хүний нөөцийн шаардлага гэх мэт 33 зүйлт заалтыг мөрддөг аж.

Тэгвэл уншигч танд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль, “Хүнсний тухай” хуульд үндэсний үйлдвэрлэгч, импортлогчид тавих зарим хяналт шалгалтын хуулийг харьцуулсан байдлаар харуулъя.

Үйлдвэрлэгч
Импортлогч
1.

ГУРАВДУГААР БҮЛЭГ


Хүнсний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал 8 дугаар зүйл. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээдийн эрх

8.1. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд дараах эрхтэй:

8.1.1. Бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийх эрх бүхий лабораторийг сонгох;

8.1.2. Үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдуулан гаргасан дүгнэлт, авсан арга хэмжээний талаар улсын байцаагчаас тайлбар шаардах, тайлбар өгөх, гомдол гаргах.

9-дүгээр зүйл. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч   этгээдийн үүрэг, түүнд тавигдах шаардлага,  хориглох зүйл

9.1. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд дор дурдсан үүрэгтэй:

9.1.1. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу эрхлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах

9.1.2. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө болон үйл ажиллагаа явуулах явцдаа энэ хуулийн 9.1.1-д заасан шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;

 9.1.3. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь хэрэглэгчийн шаардлагаар түүнд энэ хуулийн 9.2.1; 9.2.3; 9.6-д заасан баримт бичгийг үзүүлэх

9.2. Мал, амьтны болон ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд дор дурдсан шаардлага хангана

 9.2.1. Мал, амьтны болон ургамлын гаралтай хүнсний түүхий эдийг бэлтгэхдээ тухайн нутаг дэвсгэрийн мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн эрх бүхий байгууллагаар магадлан шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулсан байх;     

9.2.2. Хүнсний үйлдвэрлэлийн дотоодын хяналтын лаборатори магадлан шинжилгээ хийх тохиолдолд зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх;   

9.2.3. Шинээр үйлдвэрлэж байгаа хүнсийг стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа борлуулах;

9.2.4. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах бичил биетэн, химийн бодис, эм, даавар, шавьж мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхт бодисыг эрүүл ахуй, халдвар судлал, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн мэргэжлийн хяналтын зохих байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулан,тогтоосон журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх

9.2.5. Хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх зориулалттай машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав, баглаа боодол, ариутгал цэвэрлэгээний бодис нь чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байх;

 9.2.6. Хүнсийг чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын дагуу савлаж, шошголох, түүнд тэжээллэг чанар, найрлага, хэрэглэх арга, хадгалах хугацаа, анхааруулгыг заах;

9.2.7. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагуудтай зөвшилцсөн зураг төсөл, дүгнэлтийн дагуу гүйцэтгэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Иргэн, хуулийн этгээд хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо дор дурдсан шаардлага хангана

9.3.1. бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтүүд нь олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх

9.3.2. мал, амьтан, шувууны болон түүхий мах,өөх, дотор мах, дайвар бүтээгдэхүүн, загас, бусад түүхий эд, өндөг,ургамал, үр, ургамлын гаралтай түүхий эд, зориулалтын хүнс, согтууруулах ундааг импортлохдоо холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад ажлын 20 өдөрт багтаан мэдэгдэж, тухайн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон гэрээг үндэслэн урьдчилан зөвшөөрөл авсан байх;

 9.3.3. хүнсний бүтээгдэхүүний дээжид эрүүл ахуйн аюулгүй байдлын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх.

9.4. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч этгээд дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:   

 9.4.1. аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаас олгогдсон дүгнэлтгүйгээр хүнсийг нийтэд борлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах;

9.4.2. бохирдолтын хэмжээ эрүүл ахуй, аюулгүй байдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн хүнсийг үйлдвэрлэх, борлуулах;

 9.4.3. мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн лабораториор халдваргүй болохыг нь баталгаажуулаагүй мал, амьтан, тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үр, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн борлуулах.

 9.5. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний технологич нь мэргэжлийн байна

9.6. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх иргэн нь эрүүл мэндийн үзлэгт орж, магадлагаа гаргуулсан байна.

 
2.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт,түүний тогтолцоо

 11 дүгээр зүйл. Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт

1.1. Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг хүнс бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, савлах, тээвэрлэх, борлуулах болон хаягдал ашиглах шатанд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахад чиглүүлнэ.

 11.2. Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт дараахь хүрээг хамарна:

11.2.1. Хүнсний бохирдолтын зөвшөөрөгдөх хэмжээ, заавал мөрдөх стандартын хэрэгжилт

 11.2.2. Хүнсний үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, орчны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага;

11.2.4. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт оруулах, нядлах болон түүгээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үед тавигдах мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, түүний хэрэгжилт;

11.2.5.Үр, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үед тавигдах ургамлын хорио цээрийн шаардлага түүний хэрэгжилт.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт,түүний тогтолцоо

11.2.3. импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлт, шаардлагын мөрдөлт;

шаардлагуудыг тус тус дурьджээ. Дээрх ангиллаас харахад энэхүү стандарт импортлогч гэхээсээ илүү үйлдвэрчдэд түлхүү хамаатай нь харагдана.

Дотоодын  үйлдвэрлэгчдийн хувьд энэ мэтчилэн дүрэм, стандартуудыг нэг бүрчлэн биелүүлэхэд төрийн байгууллагын маш их шат дамжлага, цаг хугацаа, хөрөнгө оруулалт, техник, тоног төхөөрөмж шаардагддаг төдийгүй бүтээгдэхүүнүүд нь мэргэжлийн хяналтын шалгалт дор сайн чанартай гардаг ч үнэ өртгийн хувьд өндөр гарах талтай юм.
Ингээд бодохоор манай Монголын төрийн бодлого “наймаачдыг” дэмждэг гэж хэлэхэд буруудахгүй. Уг нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь маш олон ач холбогдолтойг бусад олон улс орон ойлгож,  ядуурлаас ангижрах арга зам гэж ойлгож байхад манай төр засаг үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа нь бидний өнөөдрийн амьдралаас илт харагдаж байна. Монголчууд хэдий болтол харь улсын эдийн засгийг тэтгэж, харийн “инфляцийг импортлох”  вэ.