Ж.ЦОГЗОЛМАА
“Файнэншл таймс” сэтгүүлд “Рио тинто Оюутолгой хэмээх урт настай тоглоом тоглож байна” хэмээх нийтлэл өнгөрсөн мягмар гаригт хэвлэгдсэн байна. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
“Рио тинто”-гийн зэсийн үйлдэрлэл дэлхийн зах зээлд цахиур хагалах зуур Монгол дахь Оюутолгойн зургаан тэрбум ам.долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтын төсөл нь царцаад байна. Засгийн газартай эхлүүлсэн яриа хэлэлцээ нь нэг шугаманд очихгүй байгаа болохоор төсөлд тэд нүүдэл хийсэнгүй. Өнгөрсөн улиралд Оюутолгой уурхайгаас 30 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь төлөвлөсөн дүндээ хүрсэн үзүүлэлт байлаа.
Жилийн өмнөхтэй харьцуулбал “Рио тинто”-гийн АНУ дахь Бингхэм Канион уурхайн зэсийн гарц сэргэж эхэлснээр улаан металлын үйлдвэрлэл нь өнгөрсөн улиралд 23 хувиар өсөөд байна. Тиймээс ч тэд зэсийн үйлдвэрлэл нь ирээдүйд улам “өгсөх” бөгөөд хувьцааных нь ханш ч 3.6 хувиар нэмэгдэх тооцоог гаргаад байна.
“Ирэх онд зэсийн үйлдвэрлэл илт өсөхөөр байна” хэмээн “Морган стэнли”-гийн шинжээч ярьжээ. Дэлхийн хамгийн том ордуудын нэг болох Оюутолгойд хоёр тал тохиролцоонд хүрч чадвал жилд 400 мянган тонн зэсийн баяжмал гаргах боломж бий. Үүгээр зогсохгүй зөвхөн төмрийн хүдрээс хамааралтай явж ирсэн “Рио тинто”-гийн санхүүгийн ганц эх үүсвэрийг олон морьтой болгоход дэмжтэй юм. “Рио тинто” болоод Монголын Засгийн газрын хооронд маргаантай сэдэв байгаа ч аль аль нь төслийг урагшлуулах бодолтой байгаа билээ.
Гэвч “Рио тинто”-гийн өмнө Монголын цорын ганц бодит зах зээл болох Хятадын хилээр зэсийн баяжмалаа давуулна гэдэг өөрөө том бэрхшээл болоод байна. Оюутолгойгоос гарах зэсийн тээвэрлэлт Хятадын олон давхар агуулахад хадгалагдахаас өөр боломж одоогоор алга. Захиалагчдын захиалгыг бүрэн авч баталгаажуулаагүйгээс өөр сонголтгүй байгаа юм. “Рио тинто” компани Хятадын төрийн өмчит “Чалко”-д 12-оос илүү хувиа эзэмшүүлдэг билээ. Өнгөрсөн мягмар гаригт тэдний хийсэн тохиролцоогоор оны эцэс гэхэд хэрэглэгчээ тодорхой болгохоор болсон байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар “Рио тинто” болон бусад хөрөнгө оруулагч тал зардлаа нөхөх хүртэл Засгийн газар төлбөр авахгүй. Гэвч Монголын улстөрчид ард түмэндээ төсвийн амлалт өгөхдөө ашиг орлогын татвараа өөдрөгөөр төсөөлсөн юм. “Зардлын хэтрэлт болон төслийн санхүүжилт зэргийг аль алийг нь Монголын Засгийн газар гэрээ байгуулах үедээ тооцоолоогүй байж болох юм” хэмээн “Cover Mongolia” фирмийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдөл хэлжээ. Шинжээчид энэ удаагийн яриа хэлэлцээ нь хөрөнгө оруулалтын гэрээг дахин авч хэлэлцэж буй хэрэг биш бөгөөд Оюутолгойгоос Монголд очих ногдол ашгийн хэмжээ зэргийг хөндөн хэлэлцэхгүй байх