М.ЦЭЦЭГ
Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж, оронд нь эдийн засагч Ч.Хашчулууныг томилсон байна.
П.Очирбатын хувьд дээрх албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө тавьжээ.
“Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн шинэ гишүүн Ч.Хашчулуун өмнө нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал, Япон-Монголын хамтарсан Монголын Засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөлт ба олон нийтийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин