Ө.СОНОР

Ам.долларын  ханш  сүүлчийн хэдэн саруудад тасралтгүй өссөөр  байна. 

Нийт барааныхаа  бараг 80 хувийг  импортоор авдаг манай улсын хувьд энэ нь бүхий л өргөн хэрэглээний барааны  үнэ нэмэгдэхэд нөлөөлж,  эдийн засгийн хямралд  хүргэж болзошгүйг эдийн засагчид сануулж  эхэллээ. 

Ам.долларын ханшны өсөлтөөс  сэргийлж  уржигдар  Монголбанк банкуудад 28 сая ам.доллар худалдаж, валютын захуудад  ам.доллар нийлүүлсэн  байна.

Гэвч өчигдөр 16 цагийн байдлаар “Найман шарга” валютын захад ам.долларыг 1575  төгрөгөөр авч, 1590 төгрөгөөр зарж байв.