Р.ОЮУН

Хүн бүр өөрийн ажил, мэргэжлээс үүдсэн сонирхол, цуглуулгатай байдаг. Үүний нэг нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Б.Ганхүү юм. Түүнийг 2009 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гал унтраах ангийн захирагчаар ажиллаж байхад гал түймэр их гардаг байжээ. Түнхэлийн төвөөс түймэрт явсан хүмүүсийнхээ хоол, хүнсийг цуглуулаад явж байхдаа гудманд нэг жаахан хүү галын тоглоомон машинаар тоглож байхтай таарч зарахыг гуйжээ. Хүү ч дуртай зөвшөөрч дэлгүүрээс цагдаагийн машин авахуулсан байна. Ингээд замаасаа чихэр, жимс авч өгөөд хүүгийн эцэг эх дээр очиж “Бид хоёр ийм наймаа хийлээ. Та хоёр зөвшөөрөх үү” гэж асуухад “Өө, наадахыг чинь эгч нь солонгосоос өгч явуулсан, эвдэрхий юм” гэжээ. Ингэж түү­ний мэргэжилтэйгээ хол­боотой машин цуглуулах хобби эхэлсэн түүхтэй.

12-15-5h

Б.Ганхүү энэ албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн. Одоо түүний цуглуулгад Оросын сүүлийн үеийн төмөр 69, фургон, газел маркийн 50 орчим гал унтраах албаны машин бий. Түүнийг ийн машин цуглуулаад эхлэнгүүт хамт олон, найз нөхөд нь хаа явсан газраасаа галын машин авчирч өгдөг болжээ. Тэрээр  2012-2014 онд ОХУ-д Иргэний хамгаалалтын академид суралцаад буцахдаа 20 гаруй төмөр машинтай ирсэн байна. Хүн хоббиноосоо мөнгө харамладаггүй юм билээ. Миний цуглуулгад 600-1200 рублийн үнэтэй ма­шин” бий гэж байв. Үүний хажуугаар мэргэ­жил­тэйгээ холбоотой он­гоц, марк хүртэл цуглуулдаг болсон аж. Түүний хамгийн үнэтэй, хамгийн жижиг төмөр ма­ши­ныг хадам ах нь Япо­ноос 300 ам.доллараар авчирч өгсөн байна. Мөн хоёр хүү нь ч аавыхнаа хоббийнд дуртай. Тэд ч бас уралдааны машин цуглуулдаг гэсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин