Н.ДАЯН

Чехийн 95 настай сэтгүүлч Антонина Складала дэлхийн нэрт эрдэмтэн, зохиолч, улс төрийн зүтгэлтэн, тамирчин, жүжигчин, урлагийн мастер зэрэг хүмүүстэй уулзаж ярилцлага авахдаа гарын үсгийг нь авдаг байна. Одоо түүнд 40 мянган хүний гарын үсэг байдаг бөгөөд тэдгээрийг нандигнан хадгалдаг ажээ.

Тэрээр 19 жилийн өмнөөс цуглуулсан гарын үсэгнийхээ тоог нэгтгэжээ. Тухайлбал, түүний цуглуулгад сансрын нисгэгчид болон кино жүжигчин Б.Бардо, алдарт хөлбөмбөгчин Пеле, зохиолч М.Шолохов, К.Симонов, Кубын удирдагч Ф.Кастро, одоогийн ОХУ буюу тухайн үеийн ЗХУ-ын үе үеийн удирдагчдын гарын үсэг байдаг ажээ. Сэтгүүлчийн хөдөлмөрийн үрээр гадаад, дотоодын олон зочинтой уулзаж, ярилцах завшаан тохиолдох бүрт тэрээр дурсгал болгон гарын үсгийг нь авч цуглуулдаг хоббитой болжээ. Түүнийн цуглуулсан гарын үсэг болгоны ард өөрийн гэсэн түүх бий гэдгийг ахмад сэтгүүлч хуучилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин