Ц.БАЯР

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс бичил уурхайчдын бүсийн зөвлөгөөнийг "Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулах эдийн засгийн хувь нэмэр” сэдвээр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтнүүд урилгаар оролцож, мэдээлэл солилцож байгаа аж.

Төвийн бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 14-15-нд Дархан-Уул, баруун бүсийнх энэ сарын 21-22-нд Баянхонгор, зүүн болон говийн бүсийнх аравдугаар сарын 28-29-нд хийхээр төлөвлөжээ. Тус зөвлөгөөн нь бичил уурхайн дэд салбарын эдийн засгийн ач холбогдлын талаар оролцогч талуудыг зөв мэдээллээр хангах, өнөөг хүртэл оруулсан эдийн засгийн хувь нэмрийг сурталчлан таниулах, оролцогч талуудын бичил уурхайн эдийн засгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээ аж.

 Эх сурвалж:www.zms.mn