Д.Оюунчимэг

Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаагаас үүдэн үнийг өсгөх нь зайлшгүй хэмээн салбарынхан нь хэлдэг. Энэ талаар Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Р.Ганжууртай ярилцлаа.

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа учраас цахилгааны үнийг нэмэх ёстой гэдэг. Яагаад?

-Цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх тухай асуудал нь өрөөсгөл болоод байна. Ер нь бодит үнийг тогтоох тухай ярих ёстой. Одоогоор манай улсын эрчим хүчний салбар алдагдалтай үнийн тариф мөрдөж байгаа. Тиймээс сүүлийн 12 жил дараалан алдагдалтай ажилласан. Эрчим хүчнийхний алдагдал хоёр оронтой тоонд яригдаж байсан бол одоо гурван оронтой тоо руу дөхөж явна. Тухайлбал, өнгөрсөн онд 66 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан нь өмнөх оноос хоёр дахин их болсон байгаа юм. Эндээс л үндэслэгдсэн тооцоо. Энэ салбарын үнэ олон улсад ямар байдаг вэ гэдгийг бид судалж үзсэн. Олон улсын судлаачид нэг кВт цахилгаан эрчим хүчний хамгийн бага үнэ найман цент байх боломжтой гэж үзсэн байдаг. Гэтэл манай улсад зургаан цент. Тэгэхээр эрчим хүчний салбар 25 хувийн алдагдалтай ажиллаж байна гэсэн үг. Хэрэв бид цахилгааныг найман центээр борлуулбал алдагдалгүй болох бөгөөд үүнд нүүрсний болон тээвэрлэлтийн зардал бүгд багтаж байгаа юм.

-Алдагдалтай ажилласан гэж байгаа ч сүүлийн 12 жил цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдсээр ирсэн. Гэтэл яагаад алдагдалдтай гараад байгаа юм бэ?

-Өмнө нь төрөөс алдагдал нөхөх зохицуулалт хийдэг байсан. 2001 оноос эрчим хүчний шинэ хууль гарч, зах зээлийн харилцаанд шилжин бие даан ажиллаж эхэлсэн. Тэгэхээр найман цент байх ёстой үнэ зургаа байгаа учраас алдагдалд орж байгаа юм. Тиймээс үнийг найман центэд хүргэж алдагдалгүй ажиллуулахгүй бол эрчим хүчний салбар уналтад орно.

-Цахилгааны үнэ нэмэгдвэл бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн амьдралд хүндээр тусдаг шүү дээ. Үүнийг зохицуулах өөр боломж бий юу?

-Эрчим хүч нь стратегийн салбар учраас үнийг хамаагүй хөндөж болохгүй. Энэ нь хүмүүсийн амьдрал болоод инфляцид нөлөөлдөг учраас хамаагүй оролдох нь сөрөг үр дагавар авчирдаг. Тухайлбал, Киргизид хувьсгал гарах тохироо нь бүрдсэн үеэр цахилгаан эрчим хүчнийхээ үнийг өсгөснөөр шалтаг болж байсан. Хэдийгээр эрчим хүчний үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн ч гэлээ нийгэмд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцох ёстой. Мэдээж алдагдлаас гарахын тулд зохицуулалтыг зөв хийх хэрэгтэй.

-Эндээс гарах ямар гаргалгаа байна вэ?

-Эрчим хүчний хэрэглэгчийг дөрөв ангилж болно. Ахуйн хэрэглэгчид /айл өрх/, хүнсний үйлдвэрүүд /талх, нарийн боов, сүү, бүүн бүтээгдэхүүн, мах гэх мэт/, цахилгаан тээврийн компани, сургууль цэцэрлэг, эмнэлэг, хүнсний дэлгүүр болон зах, төсвийн байгууллага гээд 10 гаруй төрлийн хэрэглэгчийн үнийг нэмэхгүй одоогийн төвшинд байлгах боломж бий. Эдгээрийн үнийг нэмэгдүүлэх нь нийгэмд бухимдлыг үүсгэнэ. Алдагдлыг нөхөхдөө экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд, уул уурхайн үйлдвэрүүд, архины үйлдвэр,  тансаг хэрэглээний газрууд /баар, ресторан, зочид буудал/ зэрэг зургаан төрлийн хэрэглэгчийн үнийг найман цент болгох боломжтой. Харин бизнесийн чиглэлийн үйлдвэр үйлчилгээний газруудад эрчим хүчний үнийг энэ удаад 0.5 центээр нэмж 7.5 цент болгох боломж бас бий. Эдгээрийн үнийг өсгөхөд тэдэнд төдийлөн нөлөөлөхгүй. Ийм гаргалгаа байгаа гэдгийг иргэдэд зөвөөр таниулах хэрэгтэй.

-Айл өрх болон сургууль, цэцэрлэг гээд 10 гаруй төрлийн хэрэглэгчийн цахилгааны үнийг нэмэхгүй байх боломжтой гэлээ. Гэтэл яагаад алдагдалтай гэж тооцоолсон юм бэ?

-Найман цент байх ёстой үнэ 6-7-оор үнэлэгдэж байгаа нь алдагдалд оруулж байна. Тухайлбал, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр өнгөрсөн жил 750 сая кВт цаг цахилгааныг худалдаж авчээ. Энэ нь одоогийн бидний мөрдөж буй тарифаар бодоход жилд 10.5 тэрбум төгрөгийн алдагдалд оруулж байгаа юм. Учир нь тэд нэг кВт цахилгааныг долоон центээр авдаг. Харин дэлхийн зах зээл дээрх хамгийн бага үнэ найман цент. Ингэхээр бид том үйлдвэрүүдэд дэлхийн зах зээлийн хамгийн бага ханшаар борлуулалт хийхэд алдагдлаа нөхөөд иргэд одоогийн тарифыг мөрдөх боломж бүрдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн тухайд бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханшаар борлуулж байгаа шүү дээ. Тиймээс тэдэнд алдах зүйл байхгүй. Ялгавартайгаар үнийг өсгөх нь иргэд болон аж ахуйн нэгжүүдэд мөн бараа бүтээгдэхүүний үнэд дарамт үүсгэхгүй.

-Эрчим хүчний сайд нь үнийг нэмэхгүй гээд байхад яагаад мэргэжилтнүүд нь өсгөх тухай яриад байгаа вэ гэдэгт иргэд эргэлзээтэй хандаад байна?

-Алдагдалтай ажиллаж байгаа салбараа яаж унагахгүй авч гарах тухай бодохын оронд эрчим хүчний үнийг өсгөхгүй гээд ярьж суугаа салбарын сайдын буруу. Үнийг нэмэх, нэмэхгүйн тухайд сайдын эрх хэмжээний хүрээнд шийдэгдэх асуудал биш. Харин энэ асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо шийдэх ёстой. Сайд нь нэмэхгүй гэж хэлж байгаа нь тус хороонд далд байдлаар дарамт үүсгэж байна гэж үзэж байна. Сайдын тухайд дотоод нөөц бололцоогоо ашиглах тухай ярьж байгаа нь харамсалтай. Үүнийг ашигласнаар дөнгөж таван хувийг шийднэ. Уг нь 100 хувь шийдчих хэрэгтэй. Гэтэл М.Сономпил өөрийн удирдаж буй салбартаа хүнийрхүү, хөндий хандаж байна. Эрчим хүчний салбарт ажиллаж буй 10 мянган ажилчид 40-50 жил болсон хуучин техникээр цахилгаан, дулааныг тасалдуулахгүйгээр авч яваа. Гэтэл үүнийг сайжруулж шинэчлэх, алдагдлыг бууруулах арга замыг хайлгүйгээр нөөц бололцоо ашиглах ёстой хэмээн шахаж байгаа нь хэрээс хэтэрсэн явдал. Эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх цаг болсныг анхаарч үзэх хэрэгтэй.