Ц.БАЯР
Төсвийн алдагдал 679 тэрбумд хүрч, гаднаас орж ирэх долларын урсгал царцсан тул Засгийн газар хэмнэлт, таналтаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Эхний удаад УИХ, Засгийн газрын гишүүд болон засаг дарга нарын цалинг гурван сар 30 хувиар бууруулж, хоёр тэрбумыг хэмнэж байгааг Сангийн сайд Б.Болор дурдсан юм. Тэгвэл Сангийн яам өнөөдрөөс цалин, тэтгэвэр, тэтгэмжээс бусад бүх зарлагынхаа дансыг хаасан гэх мэдээлэл байна. Энэ талаар Сангийн яамны хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Цалин, тэтгэврээс бусад санхүүжилтийг зогсоосон" гэдэг тайлбарыг өгсөн юм.
Эх сурвалж: www.zms.mn