Ж.АНУ

Хятадад мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард их хийгдсэнээс шинэ зээлийн хэмжээ ч өссөн байна. Ингэснээр өнгөрсөн сард зээл 792.9 тэрбум юань буюу 129 тэрбум ам.доллар болсныг тус улсын Төвбанкнаас мэдээлж байна. “Блүүмберг”-ийн су­далгаагаар зээлийн хэм­жээг 755 тэрбум “ногоон” болно хэмээн таамаглаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, мөн­гөний нийлүүлэлт жилийн эхнээс 16.1 хувиар өссөн байна. Гэвч энэ нь санхүүгийн системд эсрдэл нэмж байгаа гэж эдийн засагчид үзэж байна. Тус улсын удирдагч Ши Жинпин хяналт тавьж ажиллаж байгаа юм. “Зээлийн хэмжээ эхний дөрвөн сард “өгссөн” нь гурав­дугаар улиралд эдийн засгийг тэтгэнэ. Гэвч энэ хэрээр сан­хүүгийн эрсдэл ч нэмэгдэх юм” гэж Хонгконг дахь “Ситигрупп”-ийн ахлах эдийн засагч Динг Шуанг хэллээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын нийт санхүүжилтэд хувьцаа, бондын арилжаа 1.75 их наяд юань болсон нь гуравдугаар сард 2.54 их наяд юаньд хүрсэнтэй харьцуулбал бага тоо юм. Уг нь эдийн засагчид энэ үзүүлэлтийг сайндаа 1.5 их наяд юаньд эргэлдэнэ хэмээн урьд­чилан тооцоолж байсан билээ.

Энэ онд “Стандарт чартеред” компани Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 8.3 хувиас 7.7 болгон буу­руулсан байна.

“Хятадын эдийн засгийн өсөлтөд өөрч­лөлтийн хэд хэдэн дохио бий болоод байна” гэж “Стандарт чартеред”-ийн шинжээчид тайландаа дурдсан байлаа. “Хятадын шинэ удирдлага сан­хүүгийн аливаа бэрх­шээлээс сэргийлэх бэлэн байдалд ажиллаж байгаа” гэж Хонгконг дахь “Bank of America”-ийн эдийн засагчид үзэж байна. “Бээжинд мөн­гөний нийлүүлэлт чө­лөөтэй хэвээр байна” гэж Лондон дахь “Capital Economics”-ийн эдийн засагч Квинвэй Ванг хэллээ. Тэрээр өмнө нь Хятадын Төвбанкинд ажиллаж байсан юм.