Д.ОЮУНЧИМЭГ

 

Шатахуун импортлог­чид валю­тын ханшийн өсөлтөөс шалтгаалж байна хэмээн үнийг өсгөдөг. Харин жижиглэнгээр бор­луулах үнийг тогтворжуу­лах дэд хөтөлбөр гаргас­наар 11 компанид 3.8 хувийн хүү­тэй, жилийн хугацаа­тай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон билээ. Энэ нь цаг үеэ олсон үр дүнтэй алхам болсон талаар алба­ныхан мэдээлдэг. Энэ хөтөл­бөрийн буянаар 210 төг­рөгөөр нэмэгдэх байсан шатахууны үнэ 50-хан төгрөгөөр нэмэгдлээ хэмээн сайрхаж байсан нь саяхан. Энэ сарын эхээр шатахууны жижиглэн­гийн үнийг 50 төгрөгөөр буулгах тухай ярьж байсан ч одоог хүртэл үнийг буулгасангүй.

Сүүлийн үед шата­хуу­ны үнэ өссөн тухай биш шатахуун түгээх станцууд түлш, шатахууныг дутуу шахаж, хэрэглэгчдийг хохироодог талаар иргэ­дийн гомдол тасрахгүй байгаа. Тиймээс хэрэг­лэгч­дийн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар хамтран нийс­лэлийн хэд хэдэн шата­хуун түгээх станцуудад гэнэтийн шалгалт хийжээ. Энэ шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа импортлогч зургаан компанийн найман шата­хуун түгээх станц, Орхон аймаг дахь “Сод Монгол” компанийн шатахуун тү­гээх станц, ахуйн хэрэг­лээний шингэрүүлсэн шат­даг хий борлуулж байгаа “Чеси” компаниуд хамрагдсан байна. Шалгалтаар Орхон аймаг дахь “Сод Монгол”-ын  шатахуун түгээх стан­цын шахалт түгээлт стан­дартад заасан хэмжээнд байжээ. Хяналт, шалгал­тын явцад зарим шата­хуун түгээ­гүү­рийн тех­никийн хэвийн ажиллагаа алдагдсанаас шахалтын хурд удаашрах, тунгийн хэмжээ хэлбэлзэх зөрчил илэрсэн байна. Тухайл­бал, “Петровис” ком­панийн Тасганы овоонд байрлах станц дээр А80 төрлийн шатахууны шахалтын хурд байх ёстой зарцуулалтын хэмжээ­нээс бага байсан аж. Тиймээс 200 мянган төгрөгийн тор­гууль ногдуулж захиргаа­ны хариуцлага хүлээлгэх, зөрчил дутагдлаа арилгах талаар Улсын байцааг­чийн албан шаардлагыг хүргүүлжээ. Мөн “Чеси” компанийн үйл ажил­лагаатай танилцахад, тус компани нь ахуйн хэрэг­лээний шингэрүүлсэн шат­даг хий борлуулах зөвшөөрөлтэй, харин  автомашиныг шингэрүүл­сэн шатдаг хийгээр цэнэг­лэх үйлчилгээ эрхлэх  зөв­шөөрөлгүй байгаа зөрчил илэрчээ. Автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ­гүйгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах талаар Мэргэж­лийн хяналтын ерөнхий газарт албан тоот хүргүүлсэн байна.

Импортлог­чид үнийг өсгөвөл үнэ тогтворжуулах хөтөл­бөрийн хүрээнд хийсэн гэрээний дагуу торгууль хүлээх учраас шатахууны шахалтын хур­дыг зарцуу­лалтын хэм­жээнээс бага байлгадаг болсон болол­той. Тэдний иргэдийг “холгох” арга улам нарийссаар байна. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэгсэн.