Д.АРИУН
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны долдугаар сарын 29-ний өдрийн 163 тоот тогтоолоор тэмдэглэлт өдрүүд болон уг өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх журмыг баталсан байдаг. Энэ тогтоолд жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гаригийг Соёл урлагийн ажилтны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байдаг. Энэ жилийн соёл урлагийн ажилтны өдөр есдүгээр сарын 12-ны ням гаригт таарч байгаа юм.
Соёл урлагийн ажилтны өдрөөр энэ жил БСШУЯ-наас соёл, урлагийн нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх сайн дурын үйл ажиллагаанд нэгдэхийг салбарынхандаа уриалсан байна.
Улсын драмын эрдмийн театрынхан орон нутагт аялан тоглолт хийж байна гэхчлэнгээр өөр өөрийн өнгө аястайгаар мэргэжлийн баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна. Соёл урлагийн ажилтны өдрийн арга хэмжээнүүдээс zms.mn Монголын театрын музейн арга хэмжээг онцолж байна.
Монголын театрын музей гэхэд соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 111 дүгээр цэцэрлэгийн 10 бүлгийн 500-гаад хүүхдэд хүүхэлдэйн урлагийн тухай танилцуулж, "Царцаа Намжил" монгол ардын сургамжит үлгэрийг нийт гурван удаа тоглосон байна. Цэцэрлэгийн багачууд ч хүүхэлдэйн урлагийг танилцуулсан энэ тоглолтод багачууд хэрхэн шимтэн үзэж байгааг зургаас харж байна.