zda

Ч.ГАНТУЛГА

Өнөөдөр наймдугаар сарын 24. Энэ өдөр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн зарим үйл явдаас онцолъё.

1814 оны энэ өдөр Английн цэрэг АНУ-ын нийслэл хотыг эзлэн Ерөнхийлөгчийн ордон, төр засгийн барилгуудыг галдан шатаасан байна. Ерөнхийлөгчийн ордныг үүнээс гурван жилийн дараа яг энэ өдөр сэргээн босгохдоо цагаан өнгөөр будсан бөгөөд тэр цагаас хойш Цагаан ордон гэж нэрлэжээ. Тиймээс ч энэ өдрийг Цагаан ордны дахин мэндэлсэн өдөр гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. АНУ-ын түүхэнд 43 төрийн тэргүүн тус ордонд амьдарчээ. 200 гаруй жилийн настай энэ байшин эрх чөлөө, шударга ёсны төлөөх үйлсийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн юм. Анхны ерөнхийлөгч асан Жорж Вашингтон анх Цагаан ордныг барих санал гаргажээ. Тэрээр ерөнхийлөгчийн ажиллах байр, аж төрөх гэр нэг доор байх хэрэгтэй гэж үзээд Вашингтоны Пенсилвани дүүргийн хэсэг газрыг сонгон авсан аж. Харин барилгын архитектурыг тухайн үеийн алдартай есөн зохион бүтээгчээр зуруулсан байна. Гэвч Цагаан ордонд амьдарсан анхны ерөнхийлөгч нь Жорж Вашингтон бус Жон Адамс байжээ. Барилга бүхэлдээ 5100 метр квадрат талбайтай. Цагаан ордны түүхэн дурсгалт хэсгүүдэд Линкольнийн болон хатан хааны унтлагын өрөө, өмнөх ерөнхийлөгчдийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийн музей байдаг. Харин гуравдугаар давхарт ерөнхийлөгчийн ажлын өрөө байрладаг юм байна.

1572 оны энэ өдөр Францын түүхэнд Варфоломейн шөнө нэр хожим авсан цуст яргалал болж, католик шашинтнууд 30 мянган протестант шашинтныг хүйс тэмтэрчээ.

1853 оны энэ өдөр АНУ-ын тогооч Жорж Крам анх удаа төмсний чипс хийжээ.

Мөн 1947 оны энэ өдөр Бразилийн нэрт зохиолч Пауло Коэльо төрсөн бол 1956 оны энэ өдөр рок-н-роллын хаан Элвис Пресли өөрийн хамгийн алдартай “Love Me Tender” дуугаа студид бичүүлсэн түүхтэй.

1981 оны энэ өдөр Жон Ленноныг буудаж хороосон сэтгэцийн өвчтэй Марк Чэпмэнд шүүх 20 жил хорих ял оноожээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин