Д.ОЮУН
Монголын хөрөнгийн бирж 5041 дэх арилжаагаараа 354.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж дээд амжилт тогтоосон. 2012 оноос буурч ирсэн үнэт цаасны зах зээлийн арилжаанд гадаадын хөрөнгө оруулагчдын оролцооны идэвх нэмэгдэж энэ оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн байна. Энэ хугацаанд 5.5 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 дахин өсч, нийт 323 тэрбум төгрөгт хүрсэн тухай цахим хуудастаа тэмдэглэсэн байна.