СОД МОНГОЛ Групп-ээс 2013-2014 оны хичээлийн жилд оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр-ийн Зорилго:
Өөрийн мэдлэг боловсролоо дайчлан сайн мэргэжилтэн болох чин хүсэлтэй, одоо сурч байгаа мэргэжлээрээ анги, салбартаа тэргүүний, манлайлагч шилдэг оюутнуудыг дэмжин тогтвортой ажлын байраар хангана.
Тэтгэлгийн хэмжээ, хамрагдах оюутны тоо:
-Нийт 35 оюутныг сонгон шалгаруулна.
-1 жилийн сургалтын төлбөрийн 50-100 %-ийн мөнгөн тэтгэлэг олгоно.
Дадлагад шалгарснаар оюутан Танд дараах боломжууд бий болно. Үүнд:
-СОД МОНГОЛ Группын харьяа компанид мэргэжлийн дадлага хийх боломж
-4-р курсийн сургалтын төлбөр 50-100 хувийн мөнгөн тэтгэлэгтэй.
-Их дээд сургуулиа төгсөөд тус группт ажиллана.
Тавигдах шаардлага:
-ШУТИС, МУИС-ийн ОУХСургууль, СЭЗДС, Мандах бүртгэл ДС, ХААИС-ийн ЭЗИС, КТМС болон Монгол бизнес ДС зэрэг сургуулиудын 3-р курс төгсөх оюутан байх
-Тухайн мэргэжлээр өдрийн ангийн оюутан байх
-Сурлагын голч дүн /GPA/ 3.0 (онооны систем 85%) ба түүнээс дээш байх
-Нийгэм, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт бизнесийн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх.
-Ямар нэгэн гадаад хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх.
-Сургуулиа төгсөөд цаашид тус компанид тогтвор суурьшилтай ажиллах.
-Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, хугацаа:
Та хэрхэн бүртгүүлэх вэ?
Тэтгэлэг хүсч буй оюутан Сод Монгол Группын төв оффис болох Соёлын Төв Өргөөний “В” корпуст дараах материалтай ирнэ.
-Цээж зураг -Сурлагын голч дүнгийн хуулбар
-Иргэний үнэмлэхний хуулбар -Сургуулийн тодорхойлолт
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА
Харилцах утасны дугаар: 327811, 96559798