ТЕНДЕРИЙН УРИЛГА
2013.04.24Тендер шалгаруулалтын нэр:
“СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-НЫ ГТБА-н
савны будгийн ажил гүйцэтгүүлэх тендер
Тендер шалгаруулалтын дугаар: СМГ./ИТА-03-04-13
“СОД МОНГОЛ ГРУПП” ХХК УБ хот БГД 20-р хороонд байрлах ГТБА –н савны будгийн ажил гүйцэтгүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.
Эрх бүхий тендерт оролцогч нь тухайн төслийг тодорхой хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэх санхүүгийн чадвартай, туршлагатай инженер техникийн ажилтан болон мэргэжлийн ажилчид, машин механизм, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн бичиг баримтыг 2013.04.24 – 2013.05.01 хооронд тараана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 7 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2013 оны 05-р сарын 03 -ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
“СОД МОНГОЛ ГРУПП” ХХК ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЛБА
Улаанбаатар хот. СТӨ. В корпус
Ерөнхий сайд Амарын гудамж
Утас ¹ 70110192, 91009228, 88114430
Факс ¹ 11318429
И-майл: mmd_smg@smgroup.mn