Ж.ЦОГЗОЛМАА

2009 оны хавар анх удаа юань 260, ам.доллар 1770 төгрөгт хүрснийг та бүхэн санаж байгаа биз. Тухайн үед Монголбанк валют хэчнээн нийлүүлээд ч ханшийг “оосорлож” бараагүй. Замын-Үүд дэх хил гаалийн хүнд суртал, ачаа тээврийн түгжрэл, худалдаачдын бухимдал, тэгээд ноолуур, барилгын салбарынхны “ичээ­нээсээ” гарах үетэй давхацсан нь үндсэн шалтгаан нь байлаа. Хэдэн тэрбум гаалийн урсгал Монголоос Эрээнийг чиглэн урсдаг болохоор валютын ханш өсөх нь ч бий. Энэ нь монголчуудад айхтар том сургамж болсон уу гэвэл, тийм. Энэ жилд багтаан Замын-Үүдийн эл бөг­лөрлийг сааруулах ажлууд хийгдэхээр болсныг УИХ мэдэгдсэн. Энэ хүрээнд зорчигч болон ачаа тээврийн хяналт шал­галтыг тус тусад нь явуулдаг болох юм байна. “Өргөтгөлийн ажлын нээлт энэ сарын 15-нд болно. Энэ өргөтгөл бий болсноор ачаалал то­дорхой хэмжээгээр буурна” гэж Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны ажилтан С.Хүрэлбаатар хэлсэн юм.

Өнгөрсөн онд л гэхэд бараг хоёр сая хүн тэнд ачаа бараа зөөжээ. Нийт ачаа нь 2,5 сая тонн хүрсэн нь 1.1 тэрбум ам.доллар болжээ. Нийт орж ирсэн импортын ба­рааны 72,2 хувийг барилгын материал, үүний 59 хувийг цементний импорт эзэлдэг юм байна. Энэ олон тооны цаана ачааллаа даахаа болиод хариугүй “дэлбэрэхэд” шахсан Монголын зах зээл, ханш, нийлүүлэлт бий. Эрэлтийг гүйцэж түрүүлэх гэж ний

Юанийн ханш өсч эхэлж буй нь үүнийг л хэлээд байна. Барилгын материалын дотоодын үйлдвэрлэлгүй ядаж байхад ачаа тээврийн дэд бүтэцгүй болохоор үнэ, ханш өсөх шууд “голомт” үүсгэж байгаа юм. “Монгол шиг орны хувьд дэд бүтцийн асуудлыг анхааралдаа авах шаард­лагатай юм. Засгийн газрын орлого ирэх долоон жилд гурав дахин өсөх тооцоотой байгаа учраас санхүү­жилтийн хувьд бэрх­шээл төдийлөн га­рахгүй байх төлөвтэй байна” гэж Дэлхийн банкны цахим хуудаст тэмдэглэжээ. Импортын бүтээгдэхүүний 90 хувь буюу Хятадаас шууд хамааралтай манай зах зээлийн гүүр нь Замын-Үүд. Тиймээс энэ бүсийг анхааралдаа авах, энэ жилдээ багтааж ачааллыг нь бууруулна гэсэн Засгийн газрын амлалтыг хэрэгжүүлэх бодит шаардлага билээ.

Өчигдөр 10.35 цагийн байдлаар “Хадгаламж” банк юанийг 226 төгрөгөөр авч 228.5 –аар зарж байв. Юанийн ханш хөдөлгөөнд орж эхэлснийг эндээс харж болохоор байна. “Монголбанкнаас барьж байгаа бодлогоор бол валютын ханшийн өөрч­лөлтийг нэг хувьд ба­ри­хаар болсон. Тэд амлалтаа хэрэгжүүлнэ гэж би най­даж байгаа” хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэллээ. Цаашдаа ханшийг тогтвортой байл­гах гарц нь зөвхөн Монголбанкнаас бус ха­рин ачаа тээврийн гол зангилаа болсон Замын-Үүдийн ачааллаас хамаарч байна.