Э.ӨНӨР  

Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлж яваа эмэгтэйчүүдийн амжилтаас сонирхуулъя.

 

ЗЭСИЙН УУРХАЙН ЭЗЭГТЭЙ “Forbes”-Т ТЭРГҮҮЛЖЭЭ

 

“Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын дөрөвдүгээрт зэс олборлодог компанийн эзэн эмэгтэй багтжээ. Чили улсын иргэн Айрис Фонтбона хатагтайн хөрөнгийн нийт үнэлгээ 17.4 тэрбум ам.доллар аж. Тэрбумтан Андронико Луксис нас барахдаа хамаг хөрөнгөө эхнэр, 3 хүүдээ үлдээсэн нь энэ юм. Хатагтай Айрис Фонтбона дэлхийд томоохонд тооцогддог зэсийн ордтойгоос гадна. Баглаа сав, боодлын үйлдвэр, “Quinenco” ундаа, Чилийн банк, эрчим хүчний болон тээвэр, усан боомтын үйлчилгээний хувьцаа эзэмшдэг байна.

 

ХҮДРИЙН УУРХАЙН ЭЗЭГТЭЙ СЕКУНДЭД 600 АМ.ДОЛЛАР ОЛДОГ

 

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг өнгөрсөн онд тэргүүлсэн Гина Рейхат уул уурхайн салбарт гялалзаж яваа нэгэн. Австралийн уул уурхайн магнат Гина Рейнхарт хатагтайг төрөхийн өмнөхөн түүний аав хүдрийн томоохон ордыг илрүүлсэн аж. Түүний бизнес 1950 оноос эхэлсэн түүхтэй. Секундэд Рейнхарт 600 долларын ашиг олдог Рейнхартын хөрөнгө 29 тэрбум америк доллар гэж тэмдэглэсэн байна. Тэрээр одоо дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхайг ашиглаж байна.

 

 

ЖИЙП ХОЛЛЫН НҮҮРСНИЙ КОМПАНИ ДЭЛХИЙД НЭРТЭЙ

 

Жийн Холл нь Пийбоди Энержи компанийн техникийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч. Пийбоди Энержи нь дэлхийн хамгийн том, хувийн хэвшлийн нүүрсний компани бөгөөд байгаль орчин, нийгмийн хувьд тогтвортой олборлолт, цэвэр нүүрсний шийдлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Дэлхийн зургаан тивийн 25 оронд металлургийн болон дулааны нүүрсийг нийлүүлдэг тус компаниас хатагтай Жийн Холл багагүй хувь эзэмшдэг гэнэ.