Ж.ЦОГЗОЛМАА

 

100 шатахуун түгээх станцаа Монголд байгуул­на гэж нэг үе шуугиулсан “Роснефть”-ийнхэн ээл­жит дуулианаа энэ долоо хоногийн эхний өдөр ил­гээ­лээ. Нийлүүлэх шата­хуу­ны­хаа хэмжээг нь та­на­сан нь тэдний “гэнэ­тийн бэлэг” байв. Үүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Зөвхөн Оросоос шатахуун авдаг үе өнгөрсөн. Хангалттай шатахуун бий. Бүү санаа зов” гэж Төрийн ордонд сэтгүүлчдийг тойруулж байгаад додигор гэгч ха­риулж байлаа. Гэтэл мар­гааш нь л байдал бишдэж, “Шунхлай” компани АИ-92 шатахуун болон дизель түлшний үнийг литр ту­тамд нь 50 төгрөгөөр нэм­чихэв. Ингээд тэд АИ-92-ыг литр тутамд нь 1720, дизель түлшийг 1850 төг­рөгөөр худалдаалж байгаа юм.

Шатахууны үнэ 50 төг­рөгөөр өсөхөд утасны төлбөрөөс авахуулаад мах, ногооны ханш 200-300 төг­рөгөөр нэмэгддэг би­чиг­дээгүй хууль манай зах зээлд үйлчилж байна. Ун­шиг­чид санаж байгаа бол, 2008 онд шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд так­сины төлбөр км тутамдаа 6-8 төгрөгөөр л өсөх ёстой гэсэн судалгааг Сангийн яам­наас гаргаж байлаа. Ха­рамсалтай нь, зургаа биш 100 төгрөгөөр так­сины хөлс нэмэгдэж, махны үнэ бол шатахууны ханш өсөх сургаар 200-300 төгрөгөөр “өгссөөр” ирсэн юм. Нефть импортлогчид үнээ бууруулсан ч хүнс, бараа­ны ханш нэг хэвэн­дээ тогт­дог жигтэй тойрог бий бол­соор удлаа.

“Шатахуунаа тогтвор­той хангахын тулд бид тө­рөөс импортлогчдод хөн­гө­лөлттэй зээл олгосон. Үр дүнд нь манай шата­хууны нөөц түүхэнд бай­гаа­гүй хэмжээнд хүрсэн” гэж Н.Батбаяр өнгөрсөн мяг­мар гаригт мэдэгдсэн юм. Хальж, цалгиж байгаа үүц­тэй юм бол яагаад да­хиад үнэ өсчихөв, эрхэм сайд аа. Үнэхээр л зөвхөн Оросоос шатахуунаа авдаг үе өн­гөрсөн юм бол “Шунх­­­­лай” яагаад үнээ өс­­гө­чихөв. Энэ удаагийн үнийн өсөлт ажил нь эхэлж байгаа га­зар тариа­лан, барилгын сал­бар, хэ­рэг­лээний ба­раанд нө­лөө­лөхгүй гэдгийг хэн бат­лах вэ. Эдийн засгийн хөгж­­­лийн сайдын “Бүү са­наа зов” гэсэн гурван үгээр шата­хуун худалдаж авах уу?