Ц.МЯГМАРБАЯР

Дэлхийд ураны бат­лагдсан геологийн нөө­цөөрөө Казахстан, Австрали, Канад, Узбекстан, ӨАБНУ, ОХУ, АНУ, Бразил, Намиб, Нигер, Украйн, Иордан, Энэтхэг, Хятад, Монгол зэрэг 16  орон тэргүүлдэг. Эдгээрийн нөөц дэлхийн ураны нөөцийн 97 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд Монгол Улс дэлхийн ураны нөөцийн хоёр орчим хувийг эзэлж, 12-т орж байна. Ураны таамаг нөөцөөрөө бид дэлхийд нэгдүгээрт ордог. 1990 онд нийт олборлолтын 55 хувийг гүний уурхайн олборлолт эзэлж байсан бол 1999 оны байдлаар 33 хувьд хүрч байсан байна. 2000 оноос Канадын шинэ уурхайн олборлолт хийж эхэлсэнээр гүний уурхайн эзлэх хувь эргээд өссөн ч газар дор уусган баяжуулах аргын эзлэх хувь эрчимтэй өсөж байна.Ойрын жилүүдэд есөн улсын хэмжээнд 38 ураны ордын ашиглалтын төслийг эхлүүлэхээр тө­лөв­лөж байна. Цаашид 100 орчим хэтийн төлөвтэй ураны талбайнуудад хай­гуулын төс­лүүдийг хэрэг­жүүлж, геологийн судал­гаа хийх ажээ. Хаагдсан ураны ордуудын хувьд 1950-иад оноос 2004 оны хооронд олборлож байсан 12 улсын 106 ураны орд нөөц дууссан учраас хаа­гаад байна. Дэлхийн улс орнууд ураны геологийн судалгаанд их хэмжээний хөрөнгө оруу­лалт хийж байгаа ч шинээр ор­дуудыг олж илрүүлэх, нээх, нөөц тогтоох асууд­лууд хангалтгүй аж. Энэ нь ураны нөөц багсаж байгааг харуулж байна. Ураны нөөц ойрын 20-25 жилд бодит хэрэглээнээс хоёр дахин багасах төлөв ажиглагдаж байна. Ураны олбор­лолт 75-85 мянган тонн, бодит хэрэглээ 78-110 мянган тонн байх тө­лөвтэйг олон улсын судалгааны байгууллагууд гаргаад байна. Хэрэг­лээний дутууг одоохондоо цөмийн зэвсэг үйлдвэр­лэхэд зориулж байгаа ажээ. Харин өндөр агуул­га­тайгаар баяжуул­сан ураныг дахин боловс­руулж эрчим хүчний зо­риулалтаар хэрэг­лэх ураныг гарган авч байна. Цөмийн энерги, цөмийн технологи гэхээр л мон­голчууд  айж сандралдаж байгаа нь нууц биш. Бид цөмийн тех­нологийн талаарх мэдлэг хомсоос мэддэггүй зүйлээсээ айж дэлхийн чиг хандлагаас хол хоцорч байна гэхэд хилсдэхгүй. Сансрын уудмыг судлахад ч цөмийн энерги ашиглаж байна. Манайд дэлхийн ураны нөөцийн тодорхой хувь нь хадгалагдаж байгаа аж. Тиймдээ ч дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд “Уран” хэмээх бодисын хайгуулын тусгай зөвшөөрлийг авах гэж хо­шуурцгааж байна. Ту­хайл­бал, Японы “Мару­бени” корпораци, Францын “ Арева” гээд Монголд ураны зөв­шөөрөл авсан арав орчим компани бий. Манай улс 62 мянган тонн ураны нөөцтэй. Энэ нь дэлхийн ураны нөөцийн нэг хувьтай тэнцэнэ гэж га­даадын хэвлэлүүдэд дөрвөн жилийн өмнө бичсэн байжээ. Харин өдгөө энэ нөөц хэд дахин өсөж 1,39 сая тонн болсон гэж шинжээчид тэмдэг­лэжээ. Манайх дэлхийд ураны нөөцөөрөө дээгүүр жагсаж байгаа нь асар их нөөц байгааг илтгэж байна. Гэвч Оюутолгой, Тавантолгой алт, зэс, нүүрсний дуу­лианд дараг­даад сүүлийн хэдэн жил ураны талаар төр засаг ард түмэн төдийлөн анхаарч байсангүй. Харин энэ хугацаанд ОХУ -ын то­моо­хон компани, корпо­рациуд Францын “Арева”, Канадын “Вестерн проспеотор”, “ Хан ресурс” гээд томоохон компаниуд энэ салбарт хөрөнгө оруулж, хайгуулын ажил хийсээр байна. Монгол Улс уранаа олборлож, боловс­руу­лахыг бас экспорт­лохыг хүсч буйгаа дэлхий да­хинаа зарла­сан. Ийм тохиолдолд Монгол Улс дэлхийн хөг­жилтэй хөл нийлүүлэхэд буруудах зүйл­гүй.  1981 онд БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын маш нууцын зэрэглэлтэй  уран ашиглах тухай хэлэл­цээр хийж нэг кг ураныг таван ам.доллараар авч, түүний үйлдвэрлэлд оруул­сан бүх хөрөнгө оруулалтаа Монголын талд хүлээлгэн өгөх гэрээ­тэйгээр ашиглаж байсан. Гэвч дэлхийн зах зээлийн шуурганы хөл дайран өн­гөрөхөд оросууд тус Мардайн ордыг орхин гарсан түүхтэй.