Ц.БАЯР
Лиценз нэмж олгохгүй бол 2015 он гэхэд газар нутгийн таван хувь нь л лицензэд хамрагдана гэж Уул уурхайн үндэсний ассоциацийн дэд тэргүүн Л.Алагаа хэлэв. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2253 хайгуулын лиценз байна. Ашиглалтын лиценз 1255 байгаа аж. Шүүхээр шийдвэрлэж, хууль бусаар олгосон гэж үзсэн106 лиценз олгосон лиценз гэсэн ангилалд орж байгаа ажээ. Үүнээс 300-400 нь Өмнөговийн нутагт байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн даргын хэлснээр 2005 оны сүүл гэхэд Монголын газар нутгийн 40 хувь нь ашигт малтмалын лицензэд хамрагдаад байсныг сануулж, харин лиценз шинээр олгохыг зогсоож, урт нэртэй хуулийг гаргах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд өнгөрсөн оны сүүл гэхэд нутаг дэвсгэрийн арав орчим хувь нь л лицензтэй байх төлөвтэй болжээ. Хайгуулын лиценз есөн жилийн хугацаатай, хоёроос гурван жилд хайгуул хийгээгүй бол шууд автоматаар хураадаг болсон байна. Нийт 3600 лиценз 21 сая га, ашиглалтын лиценз 500 мянган га газрыг хамарч байгаа юм байна. Идэвхтэй уул уурхайн талбай 0,02 хувь болжээ. Ашиглалтын лицензийн 60 хувь нь нүүрснийх байгаа аж. Цаашдаа лицензүүдээ ашигт малтмалын төрлөөр нь ангилж хугацааг тооцож байх ёстой аж.