Б.СОЛОНГО

 

Замчид  энэ жил ажил ихтэй байх нь. Дулааны улирал эхэлж, зам, барил­гын төслүүд ид эхлэх гэж байна. Замын компа­ниудын хувьд энэ жил хийх ажил байхгүй, тен­дерт ялж чадаагүй гэсэн шалтгаан хэлээд зүгээр суух хэрэггүй болсон. Бондын хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажилд дотоодын замын компаниудыг хийж чадах хэмжээгээрээ ажил хий, санхүүжилтийг нь төрөөс гаргана гэж байгаа. Тий­мээс ч хэн нь хэдэн кило­метр замыг ямар хугацаанд барьж чадахаа хэл гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас үүрэгдсэн. Ирэх дөрвөн жилд нийслэл хотыг бүх аймгуудтай хол­бох 4100 км авто зам, Нийс­лэлд зургаан чиглэ­лээр 990 км хурдны зам барина гээд бүтээн бай­гуулалтын ажил хангалт­тай их байна. Нэгэнт бондын хөрөнгө бэлэн байгаа цагт аль болох до­тоо­дын компаниудаа дэм­жиж, төлөвлөсөн төслүү­дийг ажил хэрэг болгоно гэж Эдийн засгийн хөгж­лийн сайд амалсан билээ. Энэ жилд багтаан Дорнод, Дорноговь, Хөвс­гөл, Баян­хонгор, Өмнө­говь, Дунд­говь аймгийг Улаанбаатар хоттой холбох 1300 км автозамыг барина. Мөн нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх “Гудамж, зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс Мон­голын авто замчдад шаард­л­агатай хөрөнгө оруулалт, ажиллах хүчнийг бий бол­гох, шинэ техник техно­логи бэлдэх зэрэг богино хугацаанд амжуулах ёстой ажил их байгаа юм. Энэ шаард­лагын үүднээс анх удаа авто замчдын уулзалт, үзэсгэлэнг зохион бай­гуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Зам, тээв­рийн яам, Монголын автозамч­дын холбоо, Мон­голын үндэсний худал­даа аж үйл­д­­вэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, АОДЭ компани хамтран “Авто зам экспо -2013” арга хэмжээг ирэх сарын 6-7-нд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр авто замын бүтээн байгуулал­тын ажлыг бо­гино хуга­цаанд чанарын өндөр төв­шинд гүйцэт­гэхийн тулд орчин үеийн ямар дэвшил­тэд техник байна, ямар шилдэг турш­лага байна гэдгээ харилцан солилцох боломжтой болох юм. Мэдээж гадаа, дотоо­дын авто замын байгуул­лагууд, техник технологи мате­риал ханган нийлүү­лэг­чид, автозамын ком­паниуд, сургалтын төвүүд, хөдөл­мөрийн бирж зэрэг бай­гууллага оролцоно. Мон­голд авто замын ин­жене­рээс эхлээд туслах ажилтан хүртлээ замын мэргэжил­тэн хангалттай байдаггүй. Тиймээс үзэс­гэлэн, уулзалтын үеэр хөдөлмөр эрхлэх насны залуучууд ажлын байраар хангагдаж, бүтээн бай­гуулалтад гар бие оролцох боломж нь нээлттэй гэсэн.