Хятадад хуурамч мөнгө үйлдвэрлэгчид голдуу 50, 20, 5 юанийн дэвсгэртийг хуурамчаар үйлдэж, хариулт мөнгө хэлбэрээр гүйлгээнд оруулж байжээ. Тухайлбал, 4000 юанийн 1000 нь, 1500 юанийн 300 нь хуурамч байх жишээтэй. Хуурамч юанийг харах, тэмтрэх, шинжлэх аргаар мэдэж болдог. Гэхдээ энгийн нүдээр таних аргагүй, нарийн хийсэн нь бас бий гэнэ. Хуурамч юанийн дэвсгэртийн серийн дугаар нь HD бөгөөд номер нь 90 гэж эхэлдэг юм байна. Дэвсгэртүүд ижил серийн дугаар эхэлсэн байх нь хуурамч тэмдэгт мэдэх эхний сэжим болж өгчээ. Харин зургаар баримжаалах бол Мао Зэдуны үсний буурлыг нь хүртэл гярхай ялгаж мэдэх хэрэгтэй гэдгийг Монголын банкуудын холбооныхон онцолсон байна. Жинхэнэ дэвсгэрт дээр Маогийн үсний ширхэг маш тодорхой харагдах бөгөөд туг тугаар биш ширхэг ширхгээр харагдана. Түүнчлэн үсний ширхэг нь бүгд шулуун, уртаар дууссан байх аж.