“Роснефть” компанийн өнгөрсөн оны нийт орлогын дүн гарчээ. Тус компанийн нийт орлого 2011 оныхтой харьцуулахад долоон хувиар өсч, 45 тэрбум рублийн цэвэр ашигтай ажиллажээ. “Роснефть” Европын улсуудад байгалийн хий импортолж байгаа. Европчууд дэлхийн хамгийн урт “Дружба” хоолойгоор авдаг байгалийн хийн хэмжээгээ багасгах, эсвэл үнийг буулгах хэлэлцээ хийж байгаа талаар тус компаниас мэдэгджээ.
Оросын талаас байгалийн хийн үнийг нэмэгдүүлж байгаа нь гэрээ байгуулахад оролцдог зуучлагчдыг үгүй болгох зорилготой гэж шинжээчид үзэж байгаа юм. Өнгөрсөн онд Оросоос Европ руу нийлүүлдэг байгалийн хийн 1000 куб метр тутам дахь үнэ 370 ам.доллар байсан бол энэ онд 400 ам.долларт хүрч магадгүй байгаа юм.