Б.УРАН

 

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 190 мянган төгрөг байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 80-100 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 110-150 мянган төг­рөг, том ууцыг 200-300 мянган төгрөгөөр ху­далдаалж байна. Баярын өдрүүд ойртох тусах ууцны үнэ буурч байгаа талаар наймаачид хэллээ. Харин баярын ширээний гол идээ болох хэвийн боовны үнэ дунджаар 1900 төгрөг байна. Энэ нь өмнөх оныхоос 28.4 хувиар буюу 437 төгрөгөөр өссөн дүн ажээ. Харин махны үнэ өмнөх долоо хоногийнхоос өссөн байна. Хонины ястай нэг кг мах 7200 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь 7800 төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм. Энэ долоо хоногийн байд­лаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Меркури”, “Таван-Эрдэнэ”, “Бөмбө­гөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байв. Харин хонины мах “Хү­чит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөг, харин “Мер­кури” хүнсний захад хам­гийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байлаа. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11 төгрөг, хонины цул махны үнэ 140 төгрөгөөр тус тус өсчээ.