М.ГАН

“Эрдэнэс Тавантолгой” компанид тулгарч буй санхүүгийн хүндрэлтэй асуудлыг тус компанийн ТУЗ өчигдөр хэлэлцжээ. “Эрдэнэс Тавантолгой”  компани нь дөрвөн дэд захиралтайгаас хоёр  нь санхүүгийн болон  уул уурхайн салбарт мэргэшсэн өндөр боловсролтой гадаад хүмүүс байжээ. Компанид тулгараад байгаа санхүүгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд компанийн удирдлагын зардлыг бууруулах зайлшгүй шаардлага гарсан учраас гадаад захирлуудыг чөлөөлөх шийдвэрийг ТУЗ-өөс гаргажээ.  Мөн  ажлаас чөлөөлөгдсөн дэд захирлуудын орны хүмүүсийг компанийн санхүүгийн байдал сайжиртал томилохгүй байхаар шийдвэрлэсэн байна.  Эдгээр болон зардал бууруулахад чиглэсэн бусад арга хэмжээг авсны үр дүнд  тус компанийн удирдлагын зардал 60 орчим, цалингийн зардал 40 орчим хувиар буурах аж.