Б.ИРЭЭДҮЙ

АНУ-ын “Deep Space Industries” сансраар метал­лын олборлолт явуу­лах дэлхийн анхны ком­пани байгуулснаа албан ёсоор зарлаж, төлөвлө­гөөгөө танилцуулжээ. Тус компанийг үндэслэн бай­гуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Рик Тумлинсон “Манай компани задгай сансарт ажлаа явуулж тэн­дээс ховор металл олборлох зорилготой байна. Задгай сансрын жижигхэн чулуун биетийг өрөмдөж, тэндээс хэрэг­тэй зүйлээ авна. Үүний тулд сансрын биетийг ямар бүтэцтэй, ямар сүүлт од, солирлын хэлтэрхий болохыг тогтооно” гэв.

Энэ төслүүд нь 2016 оноос эхлэх бөгөөд Рик Тумлинсон сансрыг эх дэлхийгээс илүү баялаг хэмээн онцолсон байна.

Рик Тумлинсон “Хэд­хэн жилийн өмнөөс технологи асар хурдацтай хөгжих болсон. Бид шинэ технологи, нарийн прог­раммуудын ачаар сансарт үйл ажиллагаагаа ам­жилт­тай явуулна гэдэгт итгэлтэй байна. Сансрын биетээс гадна ойролцоо­гоор 1000 гаруй жижиг гаригт хүн төрөлхтөн очих боломжтой” гэжээ.

Түүний ярьснаар сансар бидний мэдэхгүй, хүн төрөлхтөнд асар их хэрэгцээтэй эрчим хүчний шинэ бөгөөд хямд эх үүсвэрээр баялаг аж.  “Deep Space Industries” компанийн төсөлд “Google”-ийн Ларри Пэйж, Эрик Шмитд, кино най­руу­лагч Жэймс Каме­рон болон техник техно­логийн гигантууд хамтран ажил­лахаар төлөвлөсөн байна.