Б.ИРЭЭДҮЙ

Байгальд ээлтэй эрчим хүчний технологи, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний талаар хэлэлцүүлэг болов. Уг семинарын үеэр дулааны цахилгааны станцын байгальд халгүй менежментийн технологи, үр ашгийг сайжруулах боломж зэрэг олон асуудлаар ярилцсан юм. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Д.Дагвадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Өнөөдрийн арга хэм­жээ­ний зорилго нь юу вэ?

-Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахаар олон арга хэмжээ өрнүүлж байна. Түүний хүрээнд Япон улстай эрчим хүчний салбарт хүлэмжийн хийг багасгах ямар технологи шаардлагатай талаар энэ семинарыг хийж байна. Өнөөдөр Япон улсаас мэргэжлийн болон хувийн хэвшлийн төлөө­лөл оролцон эрчим хүчний салбарт хэрэглэдэг бай­гальд ээлтэй, өндөр техно­л­огийнхоо талаар танил­цууллаа. Манай улсад ямар технологи хэрэгтэй, мөн ямар нь Монголд нутагшиж болох талаар санал солилцож байна.

-Хүрэн нүүрсээр ажил­ладаг цахилгаан стан­цуудын байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг хэдий хуга­цаанд бууруулах боломж­той вэ?

-Мэдээж нүүрс эрчим хүчний гол эх үүсвэр, зөвхөн манайд бус өөр газруудад ч байдаг. Японд хүрэн нүүрсээр ажилладаг цахилгаан станц байдаг. Энэ стан­цууд нь ямар технологи хэрэглэдэг, ямар шаард­лага тавьдаг, техникийн стандарт нь юу вэ гэдэг талаар ярьж байна. Хэдий­гээр нүүрс агаарыг бохир­дуулдаг гэж байгаа ч утааг нь бууруу­лах технологийг шийдвэр­лэх боломж бий. Бидний хэрэглэж байгаа техноло­гиуд хуучирсан байна. Өнгөрсөн жил бид Япон улсын хүрэн нүүр­сээр ажилладаг цахилгаан станцыг үзсэн. Бай­гальд сөрөг нөлөө үзүүл­дэггүй юм билээ. Тий­мээс энэ технологийг авч ашиг­лах, манай хөрсөнд буул­гах талаар ярьж байна. Гол суурь нь өнгөрсөн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ юм. Тиймээс үүний дагуу тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болов уу.

-Технологийн шинэч­лэл хийхийн тулд санхүү­гийн эх үүсвэр шаардлага­тай. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Засгийн газар хоорон­дын гэрээнд үүнийг тусгаж өгсөн үү?

-Хөрөнгө, мөнгө зайлшгүй шаардлагатай. Өндөр хөгжил­тэй орны технологийг хөг­жиж буй орнуудад нэвт­рүү­лэ­хэд ямар дэмж­лэг үзүүлэх, технологийг хэрхэн дам­жуулах, хөрөн­гө оруулалт, ашиглах бо­ломжийг бүр­дүүлэхийн тулд тухайн улсад чадав­хийг бүрдүү­лэхэд чиглэ­сэн ямар арга хэмжээ авах вэ гэдэг олон улсын мехнизм бий. Үүний хү­рээнд Япон улс­тай түнш­лэлийн гэрээ бай­гуулж байна. Хэдий­гээр Мон­гол, Япон хоёрын дунд ярьж байгаа ч олон улсын хэмжээнд хэлэлцэж байна. Том болом­жийг бид хугацаа алдалгүй ашиглах шаардлагатай.