Б.СОЛОНГО

“Нарантуул”, “Шө­нийн зах”, “Саруул”, “Барс”, “Хүчит шонхор”, “Марс”, “Мишээл” зэрэг томоохон худалдааны төв, захуудын менежерүүд цуг­ларч, нэгэн асуудлыг ярилц­лаа. ШӨХТГ-аас тэд­нийг урьж, “эх оронч” гэх тодотголтой уриалга гаргас­наа танил­цуулсан юм. Жил бүрийн өдийд буюу сар шинийн баярын өмнөхөн өргөн хэрэглээ­ний барааны үнэ хамгийн их өсдөг. Монгол­банкны Төлбөрийн тэнцэл статистик судал­гаа­ны хэлт­сийн дарга Ц.Мөнхбаярын хэлснээр жил бүрийн нэгээс дөрөв­дүгээр сарын хооронд үнийн өсөлтийн 70-80 нь ногддог аж. Иргэд Цагаан сарын баярыг тэмдэглэ­хийн тулд 700 тэрбум орчим төгрөгийг зарцуулж байгаа юм. Жи­лийн эхэнд үүссэн үнийн өсөлт нь тухайн жилийг дуусан дуустал дарамт бол­дог учир арга хэмжээг одоо л авах ёстой гэв. Нийс­лэлийн томоохон худал­дааны төв, захууд түрээс­лэг­чидтэй хийх нэг жилийн гэрээгээ ихэвчлэн жил бүрийн нэгдүгээр сард хий­дэг. Хэрэв шинэ гэрээ хий­хэд түрээсийн хэмжээ то­дорхой хэмжээ­гээр нэ­мэгд­сэн тохиолдолд түрээс­лэг­чид барааныхаа үнэд зөрүүг нь шингээдэг. Энэ нь баярын өмнө үнийн өсөл­тийг улам хөөр­гөх шалтгаан бол­дог аж. Хэдийгээр түрээсийн төл­бөр бага зэрэг нэмэгд­сэнээр бараа, бүтээгдэ­хүүний үнэд өөрчлөлт орох үндэсгүй ч энэ нь най­маач­дад үнээ нэмэх сай­хан шалтаг болдог. Тий­мээс тэдэнд энэ  шалт­гааныг нь гаргаж өгөх­гүйн тулд тү­рээсийн гэрээ­гээ жилийн дунд үед буюу зургаа, дол­дугаар сард хийж байвал яасан юм гэсэн уриалгыг ШӨХТГ-аас гаргалаа. Энэ уриалгад түрээсийн үнийн талаар огтхон ч яриагүй. Зөвхөн хугацааг нь зөв тодорхойлж болох уу гэсэн саналыг тавьж бай­гаагаа давхар онцолсон юм.  Худалдааны төв, захуу­дын  менежерүүд энэ талаар өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн юм.

 

“Нармон” компанийн ерөн­хий захирал М.Хүрэлсүх:

-“Шөнийн зах” сүү­лийн таван жилд түрээ­сийн үнээ нэмээгүй. Энэ уриалгыг хүлээж авах бү­рэн болол­цоотой. Дулаан, цахилгааны үнэ хэрхэхийг харж байгаад дөрөвдүгээр сараас гэрээгээ хийж болно. Ер нь хүнсний үнэ нэмэгдээд байгаа боло­хоос хувцасны үнэ бол байнга буурч байдаг.

 

“Нарантуул трейд” ком­панийн ерөнхий менежер Д.Түвшинбат:

-Уриалгыг дэмжиж бай­на. Түрээсийн цик­лийг өөрчлөхөд ямар нэг асуудал байхгүй. Манайх 1999 оноос хойш түрээ­сийн үнээ ганцхан удаа 10-20 мянган төгрөгөөр нэмж байсан. Өөрөөр хэлбэл, “Нарантуул” захад үйл ажиллагаа явуулж бай­гаа худалдаачад түрээ­сээр шалтаглаж үнэ нэмэх боломж олгоогүй. Цаашид энэ чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байна.

 

“Хүчит шонхор” худал­дааны төвийн гүйцэтгэх захирал Т.Сайнхүү:

-Манай зах нь 2,4,8 дугаар сард гэрээгээ шинэчилдэг. ШӨХТГ-аас гаргасан уриалгыг хүлээж авахад асуудалгүй. Манай захын зүгээс бүтээг­дэхүү­ний нийлүүлэлтийг сайж­руулж, үнийн өсөлтөөс сэргийлэх бодлоготой ажиллаж байгаа.

 

“Да хүрээ трейд” ком­панийн захирал Ц.Алимаа:

-Уриалгыг хүлээж авна. Түрээсийн гэрээг хэзээ ч хийж болно. Гэхдээ автомашины үнэ түрээс­тэй холбоотойгоор нэмэгд­дэггүй. Валютын ханш нөлөөлдөг. Цагаан сарын баяр, наадмын үеэр маши­ны үнэ өсдөг нь хэрэглэгч­дийн эрэлттэй холбоотой.

ШӨХТГ-аас зохион байгуулсан уг уулзалтад оролцсон 16 захын тө­лөөлөл хэлэлцээд түрээ­сийн гэрээгээ зургадугаар сарын 1-нд шинэчилж байхаар санал нэгдсэн юм.