Гэрэл зургийг Р.Оюун

"Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага" хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо. Хэлэлцүүлэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, ЭМЯ, СЭМҮТ, ШШГЕГ, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, НЦУГ, НЭМГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, НЭМҮТ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМДЕГ, ГССҮТ, Аддиктологийн төв, Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвийн холбогдох албан хаагчид оролцсон юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэх эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Анхболд танилцуулсан юм. 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилж буй өнөөгийн байдал, анхаарах асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын Харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хошууч Д.Хатанзориг илтгэл тавилаа.

Эх сурвалж www.zms.mn