Ч.Бямбахажид
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд энэ сарын 24-ний өдрийн 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс 12:36 цагт цахим шуудангаар ирүүлжээ.
Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Тамгын газрын дарга нараас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн хоёр давхар угсармал блокон байшингийн 1 болон 2 давхарын хана, цонхонд цууралт өгсөн байна. Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт хийхэд тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэх дүгнэлт гарсан талаар ОБЕГ-с мэдээллээ.