Ц.МЯГМАРБАЯР 

Монголчууд усаа эрт дээр үеэс чандмань эрдэнэ хэмээн төрийн сүлднийхээ оройд улаан цэнхэр, ногоон, гэсэн гурван өнгийн дуслаар илэрхийлж залсан байдаг.  Тэрхүү чандмань эрдэнийг илэрхийлэх усны гурван дуслын хэмжээ,өнцөг нь усны химийн элементийг илэрхийлэх HO2-ын зурагтай давхцаж тэнцдэг  аж.  Тэгвэл ус гэж юу юм бэ гэдгийг Монголчууд бид эртнээс мэддэг  төдийгүй гурвын тоотой холбогддог байсан байна. Гэхдээ HO2 гэдэг утгаар нь биш. Харин хүн төрөлхтөн химийн элемент болох усыг  гурван атомоос бүтдэг гэдгийг 1850 онд нээсэн аж. 

Өнөөдөр дэлхийн түүнчлэн монгол орны мөстөл, мөсөн гол, мөнх цаст уулууд хайлж эхэлсэн тухай мэдээллийг энэ жилийн Дэлхийн усны өдрөөр онцолж буйг “Цэнхэр алт” Үндэсний чуулган, Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клубээс зохион байгуулсан уулзалтад ирсэн судлаач,мэргэжилтэн, салбарынхан түлхүү ярьсан юм.

Монгол улсад буй мөнх цас сүүлийн 30 жилийн хугацаанд 50 хувиар багасжээ. Өөрөөр хэлбэл, өмнө байснаасаа 50 хувиар хайлсан гэсэн үг. Нийт хамрах талбай нь багассан гэсэн үг. Энгийнээр хэлбэл, хүн байгаа жингээсээ 50 хувь турчихвал ямар болох билээ. Эсрэгээрээ 50 хувь таргалачихвал  юу болох билээ. Тэнцвэр алдагдана. Яг үүнтэй ижил. Ус ихэдвэл үер болж багадвал ангаж, цангана. Тэгвэл усны тэнцвэрийн бланс барих ёстой болох нь. 2023 онд Монгол оронд 621 мөстөл, мөсөн гол тоологджээ. 1945-2000 он гартал 60 жилд манай орны мөстөл, мөсөн гол 23 хувиар багассан бол сүүлийн 20 жилд нэмж 30 хувиар багассан гэв. Мөстлийн талбайн алдарлын зэрэг сүүлийн арав гаруй жилд гурав дахин нэмэгдсэн. 80 жилд Монголын мөстөл 50 хувиар хайлсан гэж  Цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн судлаач, доктор Х.Пүрэвдагва“Цэнхэр алт” Үндэсний чуулганд тавьсан илтгэлдээ онцолсон.

 

Мөнх цаст уулын хормойд ногоон ширгэ ургах ёсгүй

 

Мөнхийн рашаан, цэнхэр алт болох усны нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн  амин сүнс болсон мөнх цаст уулын орой болох мөстөл хайлаад багассан байхад үүнд анхаарал хандуулж тодоор дуугарч байгаа нь үгүй. Тухайлбал, Сутай хайрхан уулын хормойн мөнх цасны талбай одоогоор зургаан км кв/т болж буурчээ. Өөрөөр хэлбэл, энэ талбайн тал  хувь нь багассан гэвэл өмнө нь 12 км кв/т нутаг дэвсгэрмөнх цастай байжээ. Түүнчлэн Сутай хайрханы мөнх цаснызузаан ойролцоогоор 9-10 орчим метр байсан бол одоо 2-3 метр болжээ.  Уг хайрханы бэлд хүүхэд байхдаа хоньхариулж явсан эрхэм хэлэхдээ  “ Манай өвөг дээдэс арванүеэрээ Сутай хайрханы бэлээр нутагласан. Бэлээр нь хүүхэдбайхдаа хонь хариулж явсан. Зун ч өвөл ч, ер нь жилийнтурш маш хүйтэн, сэрүүн байдаг байсан. Гэтэл саяханминий хүү  Алтай таван богд явж ирээд  нэг зурагхаруулсан.  Найзуудтайгаа хамт цаад талд нь Алтай таванбогдын Потанины мөсөн гол, наана нь  ногоон ширэнгэ дээр суугаад авахуулсан. Тэгээд манай хүү ёстой гоё яваад ирлээааваа. Цаана нь мөсөн гол наана нь ногоон ширгэтэй гэжбахархаж ярьсан. Үүнийг хараад би бараг уйлсан. Яагаад вэгэвэл мөнх цасны хажууд ногоон ургамал ургах ёсгүй.  Ногоон ургамал ургаж байна гэдэг нь тухайн газрын хөрснэмэх  хэм рүү аль хэдийн орсон байна гэсэн үг.  Хөрс нэмэх хэмд байгаа бол дэлхийн гайхамшиг болох Потанинымөсөн гол хайлах нь тодорхой болжээ” хэмээсэн юм. 

Магадгүй энэ тухай мэдлэг хомс нэгэнд хайлаад юу болов л гэж дээ гэсэн бодол төрж болох юм. Эхэнд хэлсэн ус  гурванатомоос бүтдэг тухай яриагаа үргэлжлүүлбэл,дэлхий дээрцорын ганц гурван төлөвт байдаг  бодис ус. Уснаас өөр ямарч бодис ийм төлөвт байхгүйг бүгд мэднэ. Хатуу ,шингэн, хий. Хатуу төлөв нь шингэн рүү шилжиж шингэн төлвөөсхий рүү шилжих үйл явцыг хайлалт гэдэг.  Мөнх цасхайлаад юу  болох вэ. Голууд үерлэнэ. Үерлэж байсанголууд, мөнх цас хайлаад дууссаны дараа ширгэж байхгүйболно. Голууд  үгүй болбол түүнээс тэжээгддэг нуурууд үгүйболно.  Мөнх  цаснаас  хамгийн ихээр эх авдаг гол бол Ховд. Ховд гол үерлэсээр байгаад ширгэчих юм бол Ховд голоосэх авдаг Хар ус хэмээх гайхамшигтай сайхан нуур үгүйболно. Хар ус нуур ширгэчихвэл  Чоно харайхын голоордамжиж Хар нуурт нөлөөлнө. Хар  нуураас Хоолойн голоордамжиж Дөргөн нуур ширгэнэ. Энэ хоёр гол үгүй болбол Тээгийн голоор дамжиж урсдаг Завхан гол татарч  үүнээстэжээгддэг Айраг, Хяргас нуурууд ширгэх аюултай. Өөрөөрхэлбэл, Эх нууруудын хотгор экологийн сүйрэлд орно.  Энэүйл явц хэзээ болох юм гэхээр судлаачдын тооцоолсноор2050 он хүртэл үргэлжилсээр дуусна. Харамсалтай нь энэтооцооллыг одоогоор хэнч наяцаагаагүй байна гэж Усныгазрын дарга З.Батбаяр Тогтвортой хөгжлийн төлөөхсэтгүүлчпийн клубын өглөөний уулзалтад ирсэн “Энержиэко” клубийн сурагч хүүхдэд ярьсан юм. 

Экологийн дүрвэлт үүсэх магадлалтай

 

Экологийн сүйрэл гэж юу юм бэ. Энэ үйл явц 25 жилийндараа болно. Тэгвэл өнөөдрийн 18 натсай хүүхдүүд  43 настай болно. Эд хийж бүтээх  улс орноо хөгжүүлэх насандээрээ ирнэ. Тэр үед баруун бүсэд одоо амьдарч буй 300 мянган хүн ам, 15 сая мал идээшилж, бэлчээрлэх газарнутаггүй болж экологийн дүрвэлт үүсэх магадлалтай. Дүрвэлтээс үүдэлтэйгээр эдийн засаг хөндөгдөнө. Эдийнзасаг зөвхөн наандаж гурав, таван жилийн дараахтөсөөллийг дэвшүүлдэг.  Тэгвэл 20,30,50 жилийн дараа юуболох вэ гэвэл экологийн сүйрэл нүүрлэх гээд байна гэдгийгярих хэрэгтэй болж буй юм. Энэ тухай ч олон жил бичижбайна. Тогтвортой хөгжлийн талаар 30,40 жил бизнесхийсэн бизнесменүүд ойлгохгүй байгаа нь харамсалтай.  40 жилийн дараа Улаанбаатарын урдуур урсах Туул голширгэвэл юу болох вэ.  Тэгвэл  тухайн хүний насаар зүтгэж/40 жил/  бүтээсэн бизнесийн том гүрэн буюу их үнэ цэнээр байгуулсан үл хөдлөх хөрөнгө юу ч биш хог, новш болж хувирна. Энэ экологийн сүйрлээс үүдэлтэй эдийн засгийнасар  их хохирол үүснэ. Тэгэхээр өндөр байшингуудаар  улс орны хөгжлийг тодорхойлохгүй.

 

Усыг төр удирдахгүй харин ард түмний хүсэл удирдана

Сүүлийн үед манай ирээдүй болсон хүүхэд багачууд хогооангилж хаях тухай ярьсаар ирсэн. Тэднээс үйлдэл гарсаарбайна. Үүнтэй адил ус хэмнэх, хамгаалах тухай хүүхдүүд, ард түмэн  хүсэж дор бүрнээ үйлдэл хийх санаачилга хаахаанаа хэрэгтэй болж байна. Тэгэхээр томчууд, шийдвэргаргагчид хүүхдүүдийн хүсэж байгаа зүйлийг биелүүлэхийнтөлөө төр ажиллах ёстой болжээ. Бидний хүүхдүүд усаахэмнэх тухай үйлдэл хийгээд эхэлсэн. Тухайлбал, стакандшүд угаах усаа хийгээд угаадаг үйлдэл бусад олон эерэг үйлдлүүдийг дадал болгосон тухайгаа “Тогтвортойхөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб”-ээс зохион байгуулсан“Өглөөний цагийг өөртөө” уулзалтад ирсэн НийслэлийнБаянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын “Энержиэко” клубийн багш, сурагчдын төлөөлөл ярьж байлаа. Харинтомчууд бид энэ үйлдлийг хийж байна уу гэдэг асуултыгөөрөөсөө асуугаарай. Усны газрын дарга З.Батбаяруулзалтад оролцсон. Тэрээр хүүхдүүдэд хандаж хэлэхдээ“Өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-ныг дэлхийнийтээрээ усны өдөр болгон тэмдэглэдэг. Ус ихэдвэлгамшиг, багадвал цангах эрсдэлтэй тул ийн тэнцвэрийгхадгалах үүднээс дэлхий нийтээрээ тус өдрийг сонгож усныталаар дуу хоолойгоо өргөж байхаар шийдвэрлэсэн. Уурамьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас мөнх цастуулсын мөс хайлж, газрын цэвдэгшил багасч гол, нууруудынусны түвшин багасах эрсдэл үүсээд байна. Иймээс манайулсын хувьд экологийн тэнцвэрт байдлыг хадгалж усаахайрлахыг ирээдүй хойчдоо уриалж буй. Усаа хамгаалж, голнууруудын усны түвшинг нэмэгдүүлэх хүрээнд 360 сумандхөв цөөрөм байгуулахаар төлөвлөөд байна” гэж байв. Хөвцөөрөм нь гол нууруудын усны түвшинг тогтоон барих ачхолбогдолтой.  Цэвдэгшил багасахын хэрээр цөлжилтнэмэгддэг.  Иймээс Монгол орны цэвдэгшлийн талаарнарийн судалгаа хийж цаашид ямар бодлого хэрэгжүүлэхээтодорхойлох хэрэгтэй болжээ. 

 

Ус хэмээх  гайхамшигт шингэний нөөцийг хамгаалах нь бидний үеийн үүрэг

 

Энэ жил дэлхий нийтээр дэлхийн усны өдрийг “Мөстлөг, мөсөн голыг хамгаалъя” уриатай тэмдэглэж байна. Дэлхийд 1000 дээш км2 талбайтай мөнх цас 2080 он гэхэд 50 хувь буурах нь хэмээн таамаглаж байна. Төрийн ордонд энэ сарын 21 -нд болсон “Цэнхэр алт” Үндсэний чуулганд хоёр сонирхолтой илтгэл тавигдсан. Цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн судлаач, доктор Х.Пүрэвдагва“Монгол орны мөстөл, мөсөн голын төлөв байдал, өөрчлөлт “ сэдвээр  “Монгол орны цэвдгийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага” илтгэлийг Шинжлэх ухаан академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн доктор А.Дашцэрэн нар тавьсан. Тэднээс илтгэлтэй холбогдуулан тодруулснаа хүргэе. 

 

А.Дашцэрэн: Манай орны 60 хувьд цэвдэг тархсан байсан бол одоо 29 хувь болж хоёр  дахин буурсан

-Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цэвдэг хайлалт Монголоос хэдийнэ эхэлчихсэн. Цэвдгийн уурхай Хөвсгөлюм. Цэвдэг нь усны нөөц, гол горхины эх бүрэлдэн бийболоход гол нөлөөтэй. Манай орны ихэнхи гол горхицэвдэгтэй газраас эх авдаг. Дэлхийн 48 оронд цэвдэгтархсан. Монгол орон бол цэвдэгтэй дэлхийн таван орнынэг нь. 1970 аад оны судалгаагаар Монголын газар нутгийн60 хувьд цэвдэг тархсан байсан бол одоо 29 хувь болж хоёр дахин буурсан. Өмнөөс хойшоо нүүсээр байна.  Төваймгийн Баян, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, ХэнтийнӨмнөдэлгэр зэрэг сумын нутаг дахь цэвдэг сүүлийн 30 жилдхайлаад алга болсон. Дэлхийн дулааралд түрүүлж өртөх ньМонголын газар нутаг дээрх цэвдэг.  Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цэвдэг хайлалт Монголоос эхэлнэ, эхэлчихсэн. Монголын хамгийн их цэвдэгтэй нутаг бол  ХөвсгөлДархадын хотгор, Хангай Хэнтий Алтайн өндөрлөг газар. Манай улс цэвдгээ 80 орчим цооногоор хэмждэг. Мөстөлбол ил гарсан мөсөн бассэйн. Цэвдэг бол газрын доорхбассэйн. Усны эргэлтэд мөстлөгөөсөө илүү ач холбогдолтой.  Уур амьсгалын өөрчлөлтийг л сааруулах л чухал байна. Түүнчлэн цэвдгийн экологи эдийн засгийн үнэлгээг хийх цаг болсон. 

Эх сурвалж: zms.mn