Нобелийн Энхтайвны шагналт Филиппиний сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” номын нээлт яг одоо Үндэсний номын санд болж байна. “Үүр паблишинг” эрхлэн хэвлүүлсэн энэ номыг Сэтгүүл зүйн хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо эх хэлнээ орчуулсан юм. 2021 оны Нобелийн шагналтан, “Time” сэтгүүлийн оны хүнээр тодорч байсан эрх чөлөөний бичээч эрхмийн номыг эх хэл дээрээ унших нь монгол уншигчдын хувьд олзуурхууштай боломж билээ. Номын нээлтэд зохиогч Мариа Ресса өөрөө цахимаар оролцож байна.