П.АМГАЛАН
Үндэсний шигшээ багийн тоглогч "Хасын Хүлэгүүд" багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн зодог тайлахаар шийджээ. Түүний хувь Үндэсний шигшээ багийн 10 гаруй жилийн түүхийг бүтээлцсэн шилдэг тоглогчийн нэг юм. Түүнчлэн 2013 онд оюутны юниверсад наадамд Японы шигшээг, 2014 онд Азийн том төлөөлөл Иорданыг хожиход, 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад түүхэн амжилт үзүүлэхэд мөн л багийн гол тоглогч нарын нэг байсан.
Эх сурвалж:www.zms.mn