П.АМГАЛАН
Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны худалдааг энэ сарын 27-ныг дуустал нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг худалдан авах боломжтой гэдгийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. Мөн нийслэлд нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттай худалдаж эхэлсэн. Одоогоор есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна. Энэ жил 10 аж ахуйн нэгжийн нөөцөлсөн 8.713 тонн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн байна.
Эх сурвалж:www.zms.mn