МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй тус намын төлөөлөгчид ОХУ-д хоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд ажлын айлчлал хийжээ.

Айлчлалын үеэр "Нэгдсэн Орос" намын дарга, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев, тус намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Нэгдүгээр орлогч дарга В.В.Якушев, Төрийн Дум дахь "Нэгдсэн Орос" намын бүлгийн дарга В.А.Васильев, "Нэгдсэн Оросын Залуу Гварди" Бүх Оросын олон нийтийн байгууллагын дарга А.В.Демидов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин болон Монгол, Оросын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нартай уулзаж, хоёр улсын болон хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: zms.mn