П.АМГАЛАН
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам Орхон аймагт гүйлтийн цанын төрлөөр эхэллээ. Гүйлтийн цанын төрөлд 12 аймаг, гурван дүүргийн 144 тамирчин оролцож байна. Тэмцээн охид, хөвгүүдийн 11-12, 13-14, 15-16, 17-18 гэсэн 4 насны ангилалд шилдгүүдийг тодруулах юм. Өнөөдөр тэмцээн 17-18 насны хөвгүүдийн тэших техникээр уралдах 15 км-ийн зайн гараагаар эхэллээ. Наадмын хоккейн тэмцээн 12, 16 насны ангилалд энэ сарын 23 -ны өдөр хүртэл үргэлжилнэ
Эх сурвалж:www.zms.mn