Т.БАТСАЙХАН

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон тооны 13 зөвлөхтэй.  Тэд аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, үйлдвэрлэл үйлчилгээ, спорт эрүүл мэнд, залуучуудын асуудлаар зөвлөдөг байна.  Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүд мөн бий.  Төрийн тэргүүн орон тооны бус хэдэн ч зөвлөхтэй байж болдог бөгөөд тэдэнд улсын төсвөөс ямар нэгэн цалин, хангамж олгодоггүйтэй холбоотойгоор зөвлөхийн тоог хязгаарладаггүй хэмээн тайлбарладаг. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр Монголын Даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн багш, ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Сэрдарам, "Ай Ёо доктор" нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү нар ажиллаж буй.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны 13 зөвлөхийг танилцуулъя.

 

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар

Тэрээр ажлын гараагаа Дорноговь аймгийн Айраг сумын мэс заслын эмчээр эхэлсэн.  Түүнээс хойш Анагаах ухааны их сургуулийн Физиологийн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч, ЭМШУИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал, ХӨСҮТ-ийн дэд захирал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  Мөн  Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга, АШУҮИС-ийн захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.  Өнгөрсөн парламентын сонгуулиар СХД-т нэр дэвшиж байсан билээ.

 

Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганболд

УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчид зөвлөж байна. Тэрээр 2020-2024 оны парламентад Өвөрхангай аймгаас сонгогдож байсан юм. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд нэг  тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч хангалттай санал авч чадаагүй билээ.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 27 (7523)