Зовж олсон хэдэн төгрөгөө амархан үрж болохгүй. Мөнгөө хэмнэлтгүй буруу зарцуулах нь оюун буурайтай нь шууд холбоотой. Тиймээс гоо зүйгээ дээшлүүлэх, хэрэглээний соёлоо өндөрсгөх, эд зүйлсийн чанар чансааг таньдаг болох, үгэнд биш, үйл хэрэгт анхаарлаа хандуулж чаддаг болох, онц хэрэггүй зүйлд шунахгүй байх, орлогоосоо хэтэрч элдэв эд мөрөөдөхгүй байх, шунал хүслээ дарж сурах зэрэг өөрчлөлт шинэчлэлтүүдийг өөртөө хийж чадсанаар олсоноо салхинд хийсгэхгүй байж чадна. Бага үрэх нь олох гэж зүдэрсэнээс хамаагүй бага зовно гэж мэргэд хэлжээ.
Хэт ганган өндөр үнэтэй хувцас өмсөх нь олсон хэдэн мөнгийг дор нь авч одох нь бий. Ингээд дахиад л мөнгөний эрэлд гарна. Түүнийгээ олох гэж бас нэлээдгүй зовно. Мөнгө нь зах зээл дээр өөрөө үржигдэж байдаг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн тэр хүмүүс л өндөр хэрэглээний зүйлс уг нь хэрэглэдэг. Бид эргэлтийн хөрөнгөтэй болох санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хэрэглээгээ татаж худалдаа хийнэ. Тиймээс ядарч олсон хэдэн төгрөгөө хэдхэн секундэд тэнгэрт цацах хэрэггүй. Тэгээд ч үр ачаа зовоохгүй хоол авчих мөнгийг та өнгөнд хууртаж бусдад хураалгах шаардлага байхгүй. Асуудлаа шийдчихсэн бол яаж аяглах нь таны дур. Элдэв зүйл хөдөрч, үнэтэй эд өмссөнөөрөө тийм ч гоё харагдаад байх нь юу л бол. Хэвийн жинтэй, сайхан биетэй хүнд футболк шорт өмссөн ч гоё харагдана. Тиймээс орчин цагийн шинэ зууны иргэний гоёл бол зөв сайхан бие. Зөвхөн сайхан биеийг өдөр тутмын аравхан минутын дасгалаар цогцлоох бүрэн боломжтой. Дасгалыг бусдаас сураад, өөрөө зохиогоод хийсэн ч болно. Түүнийг дагаад тархи сэргэлэн байна. Оройноос өглөө сэргэлэн гэдэг шиг сэргэлэн тархинаас ашигтай бизнесийн санаа хэдэн арваараа хөвөрнө. Зоосны нүхээр биш сэтгэлийн гэгээгээр сэтгэе.